Ерөнхийлөгч Х.Баттулга онц байдал зарлахад бэлдэж байна
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Давааг 2018.11.14-ны өдөр өөр албан тушаалд томилогдон ажиллах гэж буйтай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох хүртэл Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.
Гэвч энэ үйл явдал нь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарааж, ЗГ-ыг огцруулсаныхаа дараа төрийн эрхийг авахаар онц байдал зарлах үйл явцад бэлтгэж байгаа явдал юм. Тодруулбал онц байдал зарлах тухай хамгийн сүүлд гарын үсэг зурах хүн бол Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн санаагаа гүйцэлдүүлж Хаан болох төлөвлөгөөнд нь саад учруулж болзошгүй тул дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ерөнхийлөгч гэдэг бол тухайн улсын эв найрамдал, энх тайвны билэг тэмдэг байдаг. Гэтэл эрх мэдэл, шуналын хүслээ гүйцэлдүүлэхээр Х.Баттулга Ерөнхийлөгч монголчуудыг айдаст автуулж байна. Төр засаг, эдийн засгийн үйл ажиллагааг мөхөл, сүйрэлд өртсөн мэт харагдуулж, ард түмнийг төөрөгдүүлж байна. Ингэх нь түүнд Хаан болох боломж олгох учир тэрээр өөрөөсөө бусдыг бодолгүй, санаснаа хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа юм.
эх сурвалж:todnews.mn
https://todnews.mn/?p=26568&fbclid=IwAR1vQUeiULHTp40P6Sh2p8m7BP9ANWlNah76X8SuzyElsolxbGH5kWjJ4Tw
URL: