Эрдэнэт үйлдвэрийн захирал Ганзориг суудалдаа үлдэж хүүгээ улс төрд “сойно”

Уул уурхайн салбарынхнаас улсад хамгийн их орлого оруулдаг, гэгдэг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг томилох асуудлаар өчигдөр тус компанийн ТУЗ хуралджээ. 2008 оноос хойш тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаа Ч.Ганзоригийн гэрээний дөрвөн жилийн хугацаа нь дуусгавар болж байгаа учир ийнхүү хурал зарлах шаардлагатай болжээ.

Зөвлөлийнхөн өчигдөр хуралдаж, 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа ярилцсан байх юм. Энэ хуралдаан дээр Эрдэнэтийн гүйцэтгэх захирлын асуудлыг хэлэлцэж амжаагүй гэнэ. Гэсэн ч ТУЗ –ийнхөн аль хэдийнэ Ч.Ганзоригийгоо хэвээр нь үлдээхээр шийдсэн тул дээрх асуудалд нэг их яарахгүй байгаа гэнэ лээ.

Түүнийг 2012 оны сонгуульд Архангай аймагт МАН-аас нэр дэвшинэ хэмээн гадуур дотуур ярилцах болсон юм. Тэгэхээр .Ганзориг захирал өөрийн хүү Г.Тэмүүлэнгээ Архангайгаас улс төрд сойхоор болж, өөрөө суудал дээрээ үлдэхээр шийдсэн бололтой байна.


URL:

Сэтгэгдэл бичих