Ж.Мөнхбат гишүүний зөвлөхийн биед халджээ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхийн амь насанд халдахаар завдсан хэрэг өчигдөр шөнө гарчээ. Тэрбээр “хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү? Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” сошиал хуудаснаа мэдэгдлээ. Тархиндаа хүнд гэмтэл авсан зөвлөх залуу одоогоор Гэмтэл судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.
URL: