Жамал Хашоггигийн аллагын ард Саудын Арабын хунтайж байж магадгүй

232952-17112018-1542446347-382060467-17-12“Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман сэтгүүлч Жамал Хашоггигийн амийг хөнөөх тушаал өгсөн” гэж АНУ-ын Тагнуулын ерөнхий газар дүгнэсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Мухаммед бин Салманы дүү, АНУ-д суух Саудын Арабын Элчин сайд Халид бин Салман гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэхийн тулд Турк улс дахь Элчин сайдын яаманд хандах хэрэгтэй гэж Жамал Хашоггитой ярьсан утасны дуудлагыг АНУ-ын Тагнуулын төв газар олсон байна. Гэхдээ сэтгүүлч Жамал Хашоггиг Турк улсад очиход нь амь насыг нь бүрэлгэх байсныг Халид бин Салман урьдаас мэдэж байсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Харин Халид бин Салман “Жамал Хашоггитой хамгийн сүүлд 2017 оны аравдугаар сард холбогдсон, мөн Жамал Хашоггитой Турк руу явах талаар яриагүй” гэж эх сурвалжийн мэдээллийг няцаагаад байна.

Үүнээс гадна Турк улсад Жамал Хашоггигийн найз, нөхөд түүний дурсгалыг хүндэтгэн залбирал үйлдсэн байна. Амиа алдсан сэтгүүлчийн цогцос одоог хүртэл олдоогүй байгаа юм.

С.Өлзийбуян

BloombergTV.mn


URL:

Сэтгэгдэл бичих