MCS БА “ЖЕНКО“-ГИЙН НУУЦ ТОХИРОО
Ерөнхийлөгч Х.Баттулга, “MCS” группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал хоёрын сөргөлдөөн, үл ойлголцлыг Монгол даяараа мэднэ. Олон жилийн өмнөөс хэрүүл ууруултай явж ирсэн хоёр. Хэвлэлд ярихдаа “…Уг нь бид хоёр чинь нэг нутаг байгаа юм” хэмээн хоёулаа хэлдэг. Баянхонгорынх л доо. Гэвч ил далд зөрчил нь тэмцэл болж хувирсан хүмүүс байгаа юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга, ”MCS”-ийн Ерөнхийлөгч Ж.Оджаргалтай Баянгол зочид буудалд хэд хэдэн удаа уулзсан талаар эх сурвалж мэдээлж байна. Уулзалтаар Ж.Оджаргал Тавантолгой руу орохгүй гэдэг ам өгч Баянхонгор аймагт байдаг зэсийн том ордоо улсад өгөхөөр тохиролцсон байна.
Ийнхүү олон жил сөргөлдөж явсан хоёр хэл амаа ололцож, нууц тохироо хийсэн бололтой. Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга, ”MCS”-ийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал эвлэрвэл тэдний дунд хов зөөж амьдардаг З.Энхболд, А.Гансүх, Л.Элдэв-Очир Л.Энх-Амгалан гэсэн нөхдүүд ажилгүй болох нь тодорхой. Цаашлаад Ж.Оджаргал Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болохыг үгүй гэх газаргүй. Баялагын сангийн дарга ч болж магадгүй юм.
Б.ОД
http://www.olloo.mn/n/58686.html?fbclid=IwAR34-DBqPIPDD_ZyxN-5ae_Iqh0kgaY7uXKBoHGutD-GsP6sDbobASppORk
URL: