Энэтхэгийн өмнөд нутгийг хар салхи дайран өнгөрч их хэмжээний хохирол учруулжээ

5bef8a7363ede5bef8ff527fc7Энэтхэгийн өмнөд нутгийг хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас наад зах нь 10 хүн амиа алдаж, хэдэн мянган хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрчээ.

Баасан гарагийн өглөө “Гажа” хар салхи Энэтхэгийн зүүн эрэг болон өмнөд нутгийн Тамил Наду мужийг дайран өнгөрчээ. Энэ гамшгийн улмаас олон байшин барилга сүйдсэн байна.

Мөн уг хар салхины улмаас өмнөд нутгийн ихэнх хэсгээр цахилгаан тасарч, 80 мянга орчим хүнийг тусламжийн төв рүү нүүлгэн шилжүүлжээ.

Энэтхэгийн төв нутаг руу чиглэсэн энэ хар салхины эрч саарч байгаа хэдий ч аадар бороо орж, үер буух аюултай байгааг албаны хүмүүс анхааруулсан байна.

Энэтхэгийн өмнөд нутгийг сүүлийн хэдэн долоо хоногт хоёр дахь удаагаа хар салхи дайран өнгөрч багагүй хэмжээний хохирол учруулаад байна. Өнгөрсөн сард “Титли” хар салхи тус бүс нутгийг дайран өнгөрч, олон арван хүний амийг авч одсон юм.


URL:

Сэтгэгдэл бичих