ЖДҮ-чдийн суурийг тавьсан ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ, хамгийн том ЖДҮ-чин Ж.Эрдэнэбат байжээ

46441190_318769298960806_1439303395553837056_n

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсон дариуд 2016 оны 11 сарын 9-ний өдөр “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС САНХҮҮЖҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТҮР ЖУРАМ” гэгчийг баталж ЖДҮ-ийн гарцыг нээжээ. Өөрөөр хэлбэл тэрээр банкаар дамждаг байсан зээлийг болиулж жилийн 3 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатайгаар шууд яамны шийдвэрээр олгодог болгон хяналтгүй болгожээ.

 Мөн Ж.Эрдэнэбат нь дээрх журмыг баталсан дариуд хамгийн эхэнд өөрийн улс төрийн санхүүжүүлэгч, түрийвч нэгт дотны нөхөр гэгддэг улс төрийн нууц ноёнтон Алтай Констракшн-ын Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий “Төгс шим” ХХК, “Кореансан са “ХХК, “Блю Скай Стар” ХХК, “Рояал кроун” ХХК, “Буйр лэйк” тур зэрэг 5 компанийн нэр дээр тус бүр 2 тэрбум буюу нийт 10 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ээс Х.Бат-Эрдэнэ-д гаргуулж өгчээ.

Тухайн үед Х.Бат-Эрдэнэ нь ерөнхий сайдын ажлын өрөөнд өөрийн гэртээ орж гарч байгаа мэт дураар авирлан таахалздаг байсан гэдэг ба Ж.Эрдэнэбат нь Х.Бат-Эрдэнийн халаасанд орсон хүн гэгддэг.

ЖДҮ-чдийн суурийг тавьсан ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ, хамгийн том ЖДҮ-чин Ж.Эрдэнэбат байжээ

ЖДҮ-чдийн суурийг тавьсан ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ, хамгийн том ЖДҮ-чин Ж.Эрдэнэбат байжээ

ЖДҮ-чдийн суурийг тавьсан ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ, хамгийн том ЖДҮ-чин Ж.Эрдэнэбат байжээ


URL:

Сэтгэгдэл бичих