Нойрны биологийн цаг
-Оройны 21.00 – 23.00 цаг: Энэ цагуудад хүний биенээс хэрэгцээгүй хорт бодисууд гадагшилж байдаг. Оройны 21.00 цагийн үед хүн тайван амгалан хэвтэх, суух юм уу, намуухан хөгжим сонсох хэрэгтэй. Хэрэв чи энэ цагийг аяга тавгаа угаах, эсвэл хүүхдүүдээ асрах мэтэд зориулан завгүй бөгөөд сандруу өнгөрүүлвэл энэ нь өдрийн туршид чиний биед цугларсан хорт бодисууд тэндээ хуримтлагдахад нөлөөлнө.
-Оройн 23.00 цагаас – Шөнийн 01.00 цаг: Яг энэ үед элэг өөрөөсөө хорт бодисыг гадагшлуулдаг. Гэхдээ зөвхөн “эзэн бие” нь гүн нойрондоо автаж байвал…
-Шөнийн 01.00 – 03.00 цаг: Харин энэ үед цөс цэвэрлэгддэг. Мөн л гүн нойрон дунд л цэвэрлэх процес явагдана.
-Үүрийн 03.00 – 05.00 цаг: Үүрийн энэ үеэр уушги өөрийгөө цэвэрлэдэг юм. Тиймээс яг 03-05 цагийн хооронд хүн нойрондоо бага зэрэг ханиалгах нь бий. Энэ нь хэвийн үзэгдэл учраас, үүнээс болж ханиадны эм уух хэрэггүй.
-Өглөөний 05.00 – 07.00 цаг: Бүдүүн гэдэсний цэвэрлэгдэх цаг. Энэ үеэр хүндээр бие засч гэдсээ хоосолвол сайн.
Өглөөний 07.00 – 09.00 цаг: Энэ үеэр нарийн гэдэс нь шим тэжээлийг боловсруулдаг. Тиймээс үүнээс өмнө өглөөний цайгаа уусан байвал сайн. Өвчтэй хүмүүс өглөөний 6:30-аас өмнө өглөөний цайгаа уух хэрэгтэй. Харин биеийнхээ жинг хадгалахыг хүсч байгаа бүсгүйчүүдэд 7:30 минут илүү ашигтай.
Эх сурвалж: Эрүүл мэнд хуудас
URL: