Сүхбаатар аймгийн засаг дарга Хятадуудад дарамтуулж байна

Эрт цагт баруун зүүн хязгаарыг тохинуулах жанжнаар томилогдсон нөхөд ёстой л хууль цаазгүй юм шиг дураараа дургидаг байсан тухай бид ном зохиолоос уншиж, киноноос үздэг. Тэгвэл өдгөө   цагт ч ийм дураар дургидаг хүмүүс байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь хятадын нэгэн компанид Мөнххаан сумын нутагт байдаг гөлтгөний ордыг хятадуудад өгнө гээд тохироо хийчихэж. Бүхэл бүтэн аймгийн эрхийг атгасан даргын үгэнд итгэсэн хятадууд уурхай байгуулна, олборлолт хийнэ гээд баахан тоног төхөөрөмж машин техник оруулж иржээ.

Уул уурхайн тоног төхөөрөмж өндөр үнэтэй байдаг тул энэ ажилд нийтдээ 700 гаруй сая төгрөгийн зардал гарсан юм байх. Гэтэл тус орд газар нь манайхны мэдэлд байдаг болж таараад бөөн хэрүүл үүсч байсан билээ. Хууль журмын дагуу Монголын тал эзэмшдэг энэ орд газарт хятадууд гэрээ ёсоор ажиллах гээд Ж.Батсуурь даргыг багагүй шантаажилж байгаа гэнэ.

Харин Сүхбаатар аймгийн Засаг ноён өдөр шөнөгүй хятадуудаар дарамтуулж, арга ядахдаа тус орд газрыг эзэмшдэг монголчуудад ядахад 30 хувийг нь миний эзэмшилд шилжүүлж өгөөч хэмээн санал тавьжээ. Хятадууд үргүй зардал гаргуулсан Ж.Батсууриас 700 сая төгрөгийн нөхөн төлбөр өг хэмээн заргалдаж байгаа аж.

С.БАЯР


URL:

Сэтгэгдэл бичих