Гурван нас хүрээгүй хүүхдүүдэд ухаалаг утас бүү үзүүл
Таны хүүхэд удаан хугацааны турш ухаалаг утсаар оролдож байна уу? Болгоомжтой бай. Энэ нь таны хүүхдийн эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй.
Сан-Диего, Жоржиягийн их сургуулийн судлаачид ухаалаг гар утсыг удаан хугацааны турш хэрэглэх нь хүүхдүүдийг сэтгэцийн асуудалтай болгодог гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хүүхэд сэтгэл гутралд орж, тайван бус болоход өдөртөө ердөө ганц цаг л утас барихад хангалттай гэнэ. Тэдний анхаарал төвлөрөлт муудаж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй нэгэн болдог.
Сургуулийн өмнөх насныхан ухаалаг гар утсаар оролдсоноор уур бухимдалтай, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй, тайвшрахад хүнд болдог байна. Тиймээс эцэг эхчүүдийн гол үүрэг бол хүүхдүүдээ ухаалаг гар утсаар бага оролдуулж, зурагт бага үзүүлж байх хэрэгтэй.
Америкийн хүүхдийн эмч нарын академийн ерөнхий зөвлөгөөгөөр бол:
-Тав хүртэл насны хүүхдийн зурагт үзэх, ухаалаг гар утсаар оролдох хугацаа өдөрт 1 цагаас хэтрэх ёсгүй.
-Өсвөр үеийнхний хувьд өдөрт 2 хүртэл цаг байхад хангалттай гэжээ.
Хүүхдүүд интернэтэд их орж байгаагаас болж 16-17 насны хүүхдүүдийн ердөө 16% нь өдөр бүр ном уншдаг гэсэн судалгаа ч байдаг. Үүний улмаас сурлага, хичээлд нь нөлөөлдөг байна. Тухайлбал өдөрт 7-гоос дээш цаг интернэт ухсан өсвөр үеийнхний 42% нь сургуулиа төгсөж чадаагүй байна.
URL: