Увс аймгийн Засаг дарга ажилладаггүй нөүтбүүк шахжээ

5be8d4ef9f80b9.56560351

Орон нутгийн төсвийг хүчгүйдүүлж, хууль бусаар захиран зарцуулж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд олон нийтэд мэдээлэл хийсэн.

Тодруулбал, тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан аймгийн төсвийн хөрөнгийг захиран зарцуулахдаа өөртөө давуу байдал үүсгэж байгаа талаар мэдээлсэн юм.

Монгол Улсын 2018 оны төсөвт 40 гаруй тэрбум төгрөгийг Увс аймгийн хөгжилд зориулахаар төсөвлөж батлагдсан байна. Тэгвэл энэ мөнгөний 34 тэрбумын санхүүжилт нь тус  аймгийн төсөвт суугдаж ирсэн ч 18 тэрбум нь л  зарцуулагджээ. Үлдсэн нь хаачив гэдгийг иргэд нь асууж сураглах болжээ.

Түүнээс гадна орон нутагт чанаргүй бараа бүтээгдэхүүн шахсан тохиолдол ч гарчээ.

Тодруулбал, аймгийн Засаг даргын санаачлагаар багийн Засаг дарга нарыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн комьпютержүүлсэн ч тогонд залгаад цэнэг авдаггүй, эдэлгээнд орчихсон, ажилладаггүй нөүтбүүкүүд байжээ.

Аргаа барсан Тариалан, Сагил, Тэс сумын багийн Засаг дарга нар нөүтбүүкээ буцааж өгсөн байдаг. Хамгийн  сонирхолтой нь дээрх нөтбүүкийн нэг бүрийн үнэ 899 мянган төгрөг. Нийт үнэ нь 83,607 сая төгрөг болсон байна.

Эх сурвалж: ERENNEWS.MN

URL:

Сэтгэгдэл бичих