Японы тагнуулын газрын дарга Хойд Солонгосын төлөөлөгчтэй Улаанбаатарт нууцаар уулзжээ

news_77092_1Японы Ерөнхий сайд Шинзо Абед шууд захирагддаг тус улсын Тагнуул, судалгааны газрын дарга Шигеру Китамура манай нийслэл Улаанбаатар хотноо Хойд Солонгосын эрх баригч Ажилчны намын Нэгдсэн фронтын хэлтсийн дарга Ким Сон Хетэй нууцаар уулзан хэлэлцээ хийсэн тухай “Fuji News Network” агентлаг мэдээллээ. Ким Сон Хе Хойд Солонгосын удирдагч Ким Жо Уны албан ёсны төлөөлөгч байсан бололтой.

Нууц уулзалтаар Хойд Солонгост олзлогдсон Японы иргэдийн хувь заяаны талаар ярилцсан тухай Японы Засгийн газар дахь “Fuji News Network”-ийн эх сурвалж мэдээлсэн байна.

Шигеру Китамура өнгөрсөн аравдугаар сард Улаанбаатарт Хойд Солонгосын төлөөлөлчидтэй хэд хэдэн удаа уулзан 1978 онд Хойд Солонгост олзлогдсон байж болзошгүй Японы иргэн Минору Танакагийн талаар лавлаж байсан аж.

Б.Туг

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих