ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД ЖИДҮҮЧИН БОЛОХ НЬ БАРИМТААР БАТЛАГДЛАА – 1

7d8f6f__2_x974ЖДҮДС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын цуваа өдөр бүр нэмэгдэж буй. Тэр дунд нэр нь гарсан ч ор тас үгүйсгэн, гүтгэлэг хэмээн “хашхирч” буй хүний нэг нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд буюу товч нэр нь Зи. Ноён Зи угийн хашир хүн болохоор зарим нэгэн шиг шууд өөрийнхөө хувь эзэмшдэг болон төрсөн ах дүүгийнхээ нэр дээрх компаниудаар зээл авсангүй. Гэвч хичнээн нуугаад ч  Баянчандмань милк компани З.Энхболдтой хамааралтай  болохыг сэтгүүлчид эрэн сурвалжилсаар тогтоож чадлаа.

НЭГ. Төв аймгийн Баянчандмань суманд байдаг үхрийн ферм. Баянчандмань милк ХХК 2013 онд францаас өндөр ашиг шим бүхий  Монбиллард үүлдрийн 50 үхэр оруулж иржээ.Үхрийн үнэ 600 сая төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан болохыг ХХААҮЯ-ны тайланд бичсэн  байна. ЭНД дарж харна уу.

Хэдийгээр Баянчандмань 50 үхрийн хөрөнгө оруулалтыг хувийнх гэж тайланд бичсэн ч Францаас онгоцоор авчирсан зардлыг нь ХХААХҮЯ даажээ.

Баянчандмань дахь франц үхрийн фермийг З.Энхболдын төрсөн дүү Хишигтохын хадам аав Ванчиг гэж шугам зургийн багш мэргэжилтэй хүн ажиллуулдаг. Энэ талаар www.erennews.mn сайтад нийтлэгдсэн байна.

Энэ нийтлэл гарсны дараа дүүгийнх нь хадам аав буюу худынх нь бизнесийг хаа хамаагүй З.Энхболдод нааж харлуулах гэж оролдлоо, гүтгэлээ хэмээн ойр тойрныхон нь тайлбарлаж эхлэсэн. Гэвч өнгөн дээрээ худ нь эзэн нь юм шиг харагдаж байгаа болохоос үнэн хэрэгтээ ажилчин нь, жинхэнэ эзэн нь З.Энхболд ба түүний дүү З.Хишигтогтох гэдэг нь дараах баримтаар батлагдаж байна. Баянчандмань милк ХХК-ийг Улсын бүртгэлийн  нээлттэй мэдээллээс хайгаад олсонгүй. Учир нь тус компани нэрээ Экосүү болгон өөрчилжээ. Экосүү компанийн 100 хувь эзэмшдэг ганц хүн нь Ванчигийн Алтантуяа буюу з.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын эхнэр. Арай УИХ-ын гишүүд эхнэрээ “танихгүй” болчихсон шиг дүүгээ, бэрээ танихгүй гэж мэлзэхгүй юм байгаа биз дээ Зи дарга аа.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: http://olloo.mn/n/58621.html


URL:

Сэтгэгдэл бичих