Нурмагомедов буяны үйлс өрнүүлэхээр Африкийг зорьжээ

712-15422530035becec4076ba8

Африкт буяны үйл ажиллагаа явуулж байгаа тухайгаа Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Хэрэгцээтэй хүмүүст нь тусламж олгох боломж өгөхийг би бурхнаас хүүхэд байхаасаа л хүсдэг байсан. Төлөвлөсөн төслөө эхлүүлэхээр би энд 4 сарын дараа эргэн ирнэ” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
Ирландын тамирчин Конор Макгрегортой тулалдан ялалт байгуулсныхаа дараа Нурмагомедов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Киргизстан улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков нартай уулзсан юм.
Хабиб Нурмагомедов АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод  болсон Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах 229 дэх удаагийн тэмцээнд /UFC/ Мокгрегорыг ялж хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих