Хамгийн анхны усан доорх зочид буудал Мальдивд нээгджээ
Мальдивд дэлхийн хамгийн анхны усан доорх зочид буудал нээгджээ. Энэтхэгийн далайн 5 метрийн гүнд орших “Muraka” нэртэй энэхүү зочид буудал нь хоёр давхар бөгөөд алжаал тайлах төв, биеийн тамирын жаал, бар, ресторантай ажээ.
Хоёрдугаар давхардаа наран шарлагын тавцантай, усан сантай бол усан доорх унтлагын өрөөндөө ариун цэврийн өрөө зэрэг тансаг зэрэглэлийн зочид буудалд байдаг бүх зүйл байдаг байна.
Үнийн хувьд нэг хоногийн 50 мянган доллар ажээ. Харин дөрвөн хоногоор зочид буудал захиалбал хувийн тогооч авч, хувийн завиар Энэтхэгийн далайгаар аялах боломжтой юм.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: