Араатан . . .
Энэ зургийг зүгээр ажиглавал эрслэн хоол хүнсээ базааж, согоо агнаж байна. Агнасан хүнсээ зооглох үед эрслэн согоог хээлтэй байсныг мэдээд үр төлийг нь аврах гэж хичээж байна. Гэвч аль хэдийнээ амьгүй болсон байв. Хичнээн их хичээсэн ч оройтжээ.
Эрслэн хажууд нь юу ч хийлгүй хэвтээд л байхыг анзаарсан зураглаач хэдэн цагийн дараа ойртож үзэхэд эрслэн үхчихсэн байв. Эмчийн задлан шинжилгээгээр эрслэнгийн зүрх нь задарч үхсэн байв.
Элэг эмтэрнэ, зүрх зүсэгдэнэ, зүрх шимширмээр гэж бид ярьдаг. Араатан амьтан хүртэл ийм өр нимгэн, сэтгэл зүрхтэй гэдгийг харж болохоор.
Харин хүмүүс бид оюун ухаанаараа бүхнийг шийдэж чадах ч үүнээс дор ааш авир гаргадаг. Сэтгэл гэж…
URL: