20 гаруй жил Америк орныг эзэгнэж байсан Италийн мафи
20 гаруй жил Америк орныг эзэгнэж байсан Италын мафинуудын зарим нь шоронд үхэж, зарим нь наранд гарч хүч нь суларсан ч төрлөх нутагтаа эргэн ирж Италын засгын газрыг зугуухан гартаа оруулсаар Итали орон мафижсан төр болон хувирсанаас улс орны сор болсон эрдэмтэн, бизнес эрхлэгчид, урлаг соёлыхон, энгийн ард ч нутгаа орхин гадаад уруу дүрвэн зугтах болсон. 1980-аад он хүртэл Итали оронд Мафичсан засаглал дээд цэгтээ хүрч, засгын газрын гишүүдийн 80% нь мафийн гарт зангидагдаж улс орны эдийн засаг хэдхэн хүний гарт төвлөрч, хэн дуртай зэвсгэлсэн этгээд гудманд ч, гэрт нь ч, ажил дээр нь ч хүний амыг бүрэлгэж байсан энэ үед хаа очиж хууль хяналтын байгуулга нэгэн “Зөв” хүний гарт төвлөрсөн гэдэг. Нэг л өдөр засгийн газар хуралдаж байхад нь хурлын танхимыг хууль сахиулагч цагдаагыхан зэвсэглэн бүслэж, Улсын прокурор,хурлын индэр дээрээс хуулын үндэслэл, гарцаагүй баримтуудыг хүн нэг бүр дээр уншиж танилцуулаад нэг нэгээр хурлын танхимаас гавлан шорон уруу илгээснээр Италын мафижсан төр, засгын газрыг цэвэрлэсэн түүхтэй юм билээ…
FIAT машины үйлдвэрийн хөрөнгө оруулагч байсан, Францын тэргүүн хатагтай асан, загвар өмсөгч үзэсгэлэнт бүсгүй Карла Бруни Саркоз-ын Аав нь мафинуудын дарамт шахалт, айлган сүрдүүлэлтээс зугтахдаа эхнэр охиныхоо аюулгүйн байдлын үүднээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаад, гартаа хэдхээн зоостой Бразил уруу дүрвэн гарч одоо ч тэндээ амьдарсаар яваа. Өнөөдөр Франц болон европын орнуудад амьдарч, тэр орныхоо иргэн болоод, дэлхийд нэр нь алдаршсан хувцас загвар зохион бүтээгч, дуучид, хөгжмийн зохиолч, архитекторууд тэр л үед Итали орноос дүрвэн гарсан сорууд юм шүү дээ.
Харьд нэрээ дуурсгаж яваа олон сайхан монгол залуусыг эх орон нь үнэлэж, хүч оюуныг нь ашиглаж улс орноо өөд нь татах сэтгэлтэй “Эзэнтэй” байсан бол тэд юугаа хийж хүний нутагч хүчээ өгөх вэ дээ, хүний нутагт амьдарч суугаа миний уур ч гэсэн хүрч байна…
Төрийн сүлд минь өршөө гэж залбирдаг байсан Их төрийн сүлд минь ингэж гундах гэж…
URL: