Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал-2

gds9c1ifrotbk9pojkgdb017mДундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газарт шунасан хятадуудын хоорондын тэмцэл ил цагаандаа гараад байна. Тэд манай улсын хууль хяналтын байгууллагын томоохон албан тушаалтнуудыг  хоёр талд хуваан  гартаа атгажээ. Тэд нэгнийгээ дийлэхийн тулд нөгөөхөөрөө хууль бус үйлдэл хийлгэж, мөрөөрөө ажлаа хийж байсан төрийн албан хаагчдыг ч хэлмэгдүүлэн хөлдөө чирэх болжээ. Салхитын мөнгөний ордын хэрүүл маргаанд хууль хяналтын байгууллагын нэртэй генералаас эхлээд одоо удирдах албан тушаал хашиж буй цагдаагийн хурандаа,  шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн  дарга нар хүртэл орооцолджээ. Дээрх хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс  АТГ-ын мөрдөн шалгах албаны  алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг гарган  шалгаж байна. Цагдаагийн генерал гар бие оролцсон хэргийг АТГ-дээр биш, Эрүүгийн цагдаа голчлон шалгаж байгаа нь хэт нэг талд үйлчилж байна уу гэх хардлага төрүүлээд байгаа гэнэ. Монголын нэр бүхий цагдаагийн хурандаа нараас эхлээд Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан холбогдсон хэргийн  талаар Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайж сурвалжиллаа. Уншигч та бүхэнд Салхитын мөнгөний орд яагаад маргаан дагуулах болсон, юунаас болж хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэгт оролцох болсноос зэргээс эхлээд хууль хяналтын байгууллагад хэрхэн шалгагдаж байгааг хүртэл болсон үйл явдлыг хөдлөшгүй баримт бүхий  дэс дараалалтайгаар хүргэж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Шаравын Мөнгөншагай,  Г.Жаргалан,  ГИХГ-ын  дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн  цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир  (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг  цагдан хорьж шалгаж байна. Мөн дээрх хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь  цагдаагийн хэлтсийн дарга Ч.Болдбаатар нарыг шалгаж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Хурандаа Ч.Болдбаатарыг Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрөлтэйгөөр 48 цаг саатуулсан нь үнэн гэнэ.

Салхитын мөнгөний орд газар  хүн хүний  гар дамжин зарагдсан түүх буюу хуурамч гарын үсэгний хэрэг

Дундговь аймгийн Гурван сайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний орд газар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэх хоёр хүний мэдэлд байсан гэнэ. Тэд 2010 онд  “Жи пи эф” гэх нэртэй компани байгуулжээ. Ш.Мөнгөншагай тус компанийн мэдэлд байх Салхитын мөнгөний орд газрын 60 хувийг эзэмшиж байж. Гэтэл компанийн 40 хувийг эзэмшигч Г.Жаргалантай  БНХАУ-ын иргэд болох “Си Си ЭМ ИКС” компанийн  удирдлагуудтай холбогдож эхэлсэн байна.  Тэд “Салхит”-ын мөнгөний орд газрыг  худалдаж авах асуудлаар  танилаар нь дамжуулан холбогдох болжээ.  Энэ бүгдийг “Жи пи эф” гэх нэртэй компанийн 60 хувийг эзэмшигч Ш.Мөнгөншагай огт мэдээгүй гэнэ.  Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг “Си Си Эм Икс” компанийн удирдлагууд болох БНХАУ-ын иргэд хуурамчаар зурж, “Жи пи эф” компанийн хувьцаа,  худалдан авах гэрээ,  эрх шижлүүлэх гэрээ зэргийг хуурамчаар үйлдсэн гэнэ. 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр гэх огноогоор дээрх бичиг баримтыг бүрдүүлсэн байжээ.  Бүр улсын бүртгэлд бүртгүүлж, “Си Си Эм Икс” компанид бүх эрх шилжин очсон байна. Гарын үсэг хуурамчаар үйлдсэн хятадууд Салхитын мөнгөний орд газрыг өөр хятадуудад худалджээ.??????????????????????????????????????

            Ингэж л анх Салхитын мөнгөний орд газар хятадуудын гарт очсон гэнэ. Хятадууд  уурхайг эрх мэдэлдээ авсны дараамаш хурдацтайгаар уурхайн үйл ажиллагааг явуулж эхэлжээ.  Уурхайн хөрс хуулалтын ажил хийгдэж, мөнгөний агууламжтай хүдэр олборлож эхэлсэн байна. Олборлосон хүдрээ Говьсүмбэр аймгийн Чойрын өртөө хүртэл хүнд даацын автомашинаар зөөвөрлөдөг. Чойрын өртөөн дээрх Гаалийн хяналтын бүс бүхий хашаанаас вагонд ачиж, БНХАУ руу хил давуулан худалдах болжээ. Мөн уурхайн дэргэд БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттайгаар баяжуулах үйлдвэр барьсан гэнэ.  100-300 хүн ажиллах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрт олон арван хятад ажилчин ажиллах гэж байна гэх мэдээлэл одоогоос хэдэн жилийн өмнө гарч байсан. Салхитын мөнгөний орд газар нь 400 гаруй сая мөнгөний хүдрийн нөөцтэй. Гэхдээ манай улсад байхгүй өндөр агууламжтай мөнгөний орд газар гэдгийг Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтнүүд онцолж байсан. Мөн тус уурхай  алтны нөөцтэй гэнэ.

Гурван шатны шүүх Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг  хуурамчаар зурсан гэдгийг тогтоожээ

Салхитын мөнгөний орд газрын эзэн Ш.Мөнгөншагай гэгч “Миний гарын үсгийг БНХАУ-ын иргэд хуурамчаар үйлдэж, “Жи пи эф” компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах  гэрээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бус аргаар авсан байна” гэх утга бүхий өргөдөл гомдлыг  Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхэд гаргажээ.  Түүний гаргасан нэхэмжлэлийн дагуу  тус шүүх 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, “Жи пи эф” компанийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гаргажээ. Мөн давж заалдах болон Улсын дээд шүүх ч хятадуудыг  хуурамч гарын үсэг зурж, Салхитын мөнгөний орд газрыг хууль бус аргаар авсан байна гэдгийг тогтоожээ. Гурван шатны шүүхийн шийдвэрийг Улсын бүртгэлийн газар биелүүлж, “Жи пи эф” компанийн хувьцаа эзэмшигчээр Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг бүртгэжээ. Улсын дээд шүүхийн дээрх шийдвэр гарсны дараа “Жи пи эф” компанийн 40 хувийг хувьцааг эзэмшигч Г.Жаргалан өөртөө байгаа бүх хувьцаагаа Ш.Мөнгөншагайд зарсан байна. Харин Ш.Мөнгөншагай “Амин билэгт” компанитай харилцан тохиролцож, өөрийн 100 хувийн эзэмшилд ирсэн “Жи пи эф” компани буюу Дундговь аймгийн Гурвансайханы Салхитын мөнгөний орд газрыг худалдсан аж.  Үйл явдал эхлээд ингэж өрнөжээ.

Эрүүгийн цагдаа хэргийг шалгаж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулжээ

Гурван шатны шүүхийн шийдвэр гарч, Салхитын мөнгөний орд газрын асуудал нэг тийшээ шийдэгдсэн гэж хэлж болохоор байв. Гэтэл “Си Си Эм Икс” компанийн  удирдлагууд болох БНХАУ-ын иргэд гараа хамхиад зүгээр суугаагүй байна. Тэд нутаг нэгтнээсээ их хэмжээний мөнгөөр уурхайн лиценз бүхий компанийг хувьцаатай нь хамт   худалдаж авсан байдаг. Мөн орд газрын нөөц, мөнгөний агууламж зэрэг нь  өндөр, эдийн засгийн хувьд ашигтай болох нь аль ч талаараа тодорхой  байдаг.  Иймээс Монголын хууль хяналтын байгууллагыг энэ асуудалд татан оролцуулах болжээ. Аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаагаас эхлээд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генералаар хүртэл хамгаалалтаа зузаатгах болжээ.  Өөрөөр хэлбэл, “Си Си Эм Икс” компанийн  удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч эр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гаргаж өгчээ.  Тэрбээр цагдаа нарт  ……………………………..

Цагдаа нар ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн мэт хурдацтай ажиллаж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэнэ. Гурван шатны шүүхээр хэрэг нь шийдэгдсэн асуудлыг цагдаа нар гэнэт шалгах болсонд цагдаагийн генерал нөлөөлсөн байж болзошгүй байгааг эх сурвалжууд онцолж байлаа. Учир нь хятадуудын талд ажиллаж байгаа генерал Монголын цагдаа нарыг гартаа атгасан, түүний сүр хүч оролцоо их. Хамтран ажиллаж байсан хүмүүс нь одоо ч Монголын цагдааг удирдаж байгаатай холбоотой юм. Улмаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн  шинжээчийн гаргасан  “Жи пи эф” компанийн захирал  Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэх дүгнэлтийг дахин шалгуулах хүсэлтийг БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гаргасан байна. Хэргийг хянаж байсан прокурор хүсэлтийг нь хүлээн авч, дахин шинжээч томилжээ.  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч н.Авидхүү өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж,  “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн байна. Энэ хуурамч гарын үсэг биш. Жинхэнэ гарын үсэг байна” гэх утга бүхий дүгнэлт гаргажээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр хуурамч гарын үсэг мөн биш гэсэн маргаан гарч, энэ асуудал удирдлагуудын түвшинд очсон байна. Анх Ш.Мөнгөншагайгийн гарын үсэгт шинжилгээ хийж,  хуурамч гэсэн дүгнэлт гаргасан шинжээч тодорхой баримт гаргаж ирэн тайлбар хийх болжээ. Харин н.Авидхүү шинжээч мөн л өөрийнхөө  дүгнэлтийг тайлбарлах болжээ. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнд дээрх хэрэгтэй адилхан маргаан гарсан тохиолдолд  ажлын хэсэг гаргаж, гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээ хийлгэдэг байна. Энэ журмын дагуу (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын  ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэхийг  эцэслэн тогтоохоор шинжилгээ хийж дүгнэлтээ гаргажээ. Тодруулж хэлэхэд, гарын үсэг Ш.Мөнгөншагайгийнх мөн үү, хуурамч байсан уу гэдгээс шалтгаалж, Гурвансайхан сумын Салхитын мөнгөний орд газар хэний мэдэлд очих нь шийдэгдэнэ гэсэн үг.

Г.Батзориг


URL:

Сэтгэгдэл бичих