Кристиано Роналдо охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэжээ
Хөлбөмбөгчин Кристиано Роналдо, эхнэр Жоржина Родригес нар амьдралынхаа өдөр бүрийг чухалчилж үздэг хосууд. Гэхдээ тэдний нийтийн цахим сүлжээнд хүмүүс тэр бүр дагаж мөрдөөд байдаггүй. Харин энэ удаа олон хүн дагасан байна. Өөрөөр хэлбэл, тэдний охин Алана Мартинад нийтийн цахим хуудсаар дамжуулан төрсөн өдрийн баярын мэнд хүргэжээ. Тэрээр саяхан нэг нас хүрсэн юм. Ээж нь хосуудын амьдралыг өөрчилсөн анхны хүүхдийнхээ терсөн өдрийг тэмдэглэхгүй өнгөрөөхийг хүсээгүй аж. Тэрээр уржигдар төрсөн бөгөөд ээж аав нь инстаграммдаа “Алана Мартина нэг нас хүрлээ. Бидэнд байгаа бүхнийг өгсөн бурхандаа талархаж байна. Мөн биднийг үргэлж дэмжиж, охинд минь төрсөн өдрийн баяр хүргэсэн хүмүүст баярлалаа. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэж бичээд охиныхоо Цасан гуа шиг хувцаслаж, ах эгч нартайгаа авахуулсан зургийг нь тавьжээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: