Зуурдын нас баралт 1600-гаар нэмэгдэх болжээ

БОАЖЯ, ЭМЯ, Улаанбаатар хотын захиргаа, Дэлхийн банк, МУИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори зэрэг байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Улаанбаатар хотын агаарын бохирдол ямар төвшинд хүрснийг өчигдөр танилцууллаа.

Дөрвөн жилийн турш тэд энэ чиглэлээр судалгаа хийсэн аж. Нийслэлийн агаарын найрлага дахь тоосонцорт иргэд өдөр тутам өртөх нь зуурдын нас баралтын тохиолдлыг жилд дунджаар 1600, уушги, зүрхний өвчлөлтэй холбоотойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог 8500-аар нэмэгдүүлэх болжээ.

Агаарын бохирдлын үндсэн хэмжүүр болох тоосонцрын концентрацыг жилийн дунджаар үзвэл Монгол Улсын стандартаас 14, ДЭМБ-ын стандартаас 35 дахин илүү давсан үзүүлэлттэй гарсан байна.

Ж.Сүх
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих