Цаг агаарын урьдчилсан мэдээ

f69fd4222a745f0e6f1266245a23a80e_4216БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад хэсгээр 5-10 хэм, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Дорноговийн нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16-нд баруун аймгуудын нутгаар, 17, 18-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих