АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулийг сэргээх төлөвлөгөөг Токио дэмжиж байна
Хэрэв БНАСАУ-ын эрх баригчид цөмийн чадавхиа устгахад чиглэсэн бодит алхамаасаа ухарвал Өмнөд Солонгостой хамтран хийдэг цэргийн томоохон сургуулилтуудыг сэргээх АНУ-ын төлөвлөгөөг Японы Засгийн газар дэмжиж байна. Энэ тухай мэдээллийн “Kyodo” агентлаг Японы Засгийн газар дахь эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, БНАСАУ-тай хийж буй хэлэлцээнд таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр зогсоогоод байгаа хамтарсан сургуулилтуудыг сэргээхээр төлөвлөж буйг Вашингтон Японы талд есдүгээр сараас хойш хэд хэдэн удаа мэдэгджээ. Өмнөд Солонгосын эрх баригчид энэ асуудлаарх шийдвэрийг 12 дугаар сарын 1-нд гаргана гэж мэдээлж байна.
Цэргийн хамтарсан томоохон сургуулилтуудыг ирэх оны хавар сэргээж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ. Энд уламжлал ёсоор 2-3 дугаар сард хийдэг команд-штабын “Key Resolve” сургууль, 4-3 дугаар сард хоёр орны Агаарын цэргийн болон Тэнгисийн цэргийн хүчний томоохон анги нэгтгэлүүд оролцдог “Foal Eagle” сургуулилтыг сэргээх талаар яригдаж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: