“Эрэл” ХХК-ийн газрын эрхийг цуцлав
Хотын даргын захирамжаар өчигдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3000 м2 газрын эрхийг хүчингүй болгосон байна. Тус газрыг “Эрэл” ХХК үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг ч ашиглаагүй учраас газрын эрхийг цуцалжээ.
Энэ газарт иргэдийн амарч тухлах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2019 оны гуравдугаар улиралд багтаан хийхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгажээ.
URL: