Нефтийн үнэ 69 ам.доллараас доош унажээ
Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн 2019 оны нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь ойролцоогоор нэг хувиар буурч, 68.9 ам.доллар болсон байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас хойш нефтийн үнэ ийнхүү анх удаа 69 ам.доллараас доош унажээ.
Хар алтны үнэ буурсан нь 11 дүгээр сарын 11-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу-Даби хотод болсон Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК болон тус байгууллагын гишүүн бус хэд хэдэн орны /ОПЕК+/ Сайд нарын мониторингийн хорооны уулзалтаар шинэ онд нефтийн олборлолтын хэмжээг буруулах эсэх талаар тохиролцоонд хүрч чадаагүйтэй холбоотой аж.
Тухайлбал, ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак тэргүүтэй тус улсын төлөөлөгчид олборлолтын хэмжээг бууруулахыг үгүйсгээгүй боловч энэ санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлээгүй байна. Үүний сацуу Саудын Араб 12 дугаар сард хоногт нийлүүлдэг нефтийн хэмжээгээ 0.5 сая торхоор бууруулахаа мэдэгджээ. Гурван долоо хоногийн дараа сайд нар энэ асуудлыг Австрийн Вена хотод дахин хэлэлцэхээр болсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: