Өмнөд Хятадын тэнгис дэх пуужингийн системээ татан буулгахыг БНХАУ-аас шаардлаа
Өмнөд Хятадын тэнгисийн Спратли арлуудад байрлуулсан пуужингийн хамгаалалтын системээ татан буулгахыг АНУ БНХАУ-аас шаардлаа.
АНУ ийм шаардлага тавьсан нь уг маргаантай арлуудын асуудалд шууд оролцож байгаа анхны тохиолдол болж байна.
Удахгүй Вашингтон хотноо болох дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудал нь худалдааны дайн байх юм. Гэвч өмнө нь Өмнөд Хятадын тэнгис дэх цэргийн бүтээн байгуулалт нь хоёр улсын Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээний гол сэдэв болоод байсан билээ.
“Спратли арлуудаас пуужингийн системээ эргүүлэн татахыг БНХАУ-д уриалж байна. Мөн тус газар нутгийн маргааныг албадлага, айлган сүрдүүлэх замаар зохицуулахаас улс орнууд зайлсхийх хэрэгтэй” гэж АНУ-аас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: