Б.Содномдаржаагийн ээж: Хүүг маань хүнлэг бусаар байцааж, хилс хэрэг хүлээлгэсэн

15419989075be9093b9959dС.Зоригийн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд, “Би саяхан хүүтэйгээ очиж уулзчихаад ирлээ. Миний хүүг хориход “энэ хэргийг хүлээ” гэж олон хоногоор дарамтлаад, Үнэнийг хэлүүлэх аппаратанд оруулж, учир битүүлгээр зориуд хэргийг хүлээлгэсэн байна лээ. Ямар ч гэрчгүй миний хүүг гүтгээд байна. Хорих ангид эрүүгийн хүнд гэмт хэрэгтэнтэй нэг өрөөнд оруулаад дарамтлуулсан гэсэн. Мөн  “Энэ хэргийг хүлээ” гэж олон хоногоор дарамталж, “Хоолойг чинь бооно, чихийг чинь огтолно” гэж сүрдүүлэн, мансууруулж байгаад хийгээгүй хэргийг нь хүлээлгэсэн байсан. Ер нь бол миний хүү Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг зөвхөн  Ц.Амгаланбаатарын үгээр л  гүтгээд байгаа шүү дээ. Гэтэл тэр Ц.Амгаланбаатар нь шоронд хоол унд бүх юмаар хангагдаад явж байдаг юм гэсэн” гэв.

Мөн тэрбээр, ”Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржийн захиалгаар тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, шүүгч н.Зориг түүний тойрон хүрээлэгчид, хэлтсийн дарга н.Бархасбадь, нийслэлийн прокурорын дарга Ж.Сандагсүрэн, түүний тойрон хүрээлэгчид мэтийн хүмүүсийн хилсээр энэ хүмүүсийг гүтгэж байгааг эсэргүүцэж байна. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрыг шалгаач ээ” хэмээлээ.

Харин түүний хүү Б.Содномдаржаагийн өмгөөлөгч, ”Энэ хэрэг гараад 20 жил болж байна. Одоо энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг хаасан гэх зүйл яригдаад байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдгийг хэлмээр байна. Мөн энэ хэрэг угаасаа нууцад хамаарах хэрэг биш. Хүн амины хэрэг байхад анхнаасаа харьяаллыг нь буруу тогтоож, хэдэн хүмүүст хилс хэрэг үүрүүлчихээд, хүмүүс нь хэргээ хүлээчихсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихлаа гээд байгаа” гэдгийг онцоллоо.

Т.Гэрэл

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих