ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “Хаан жимс” тэргүүлж байна

ALTANKHUYAG-ЖЕНКО, Х.БАТТУЛГА, Н.АЛТАНХУЯГ НАРЫН 6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ-

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүүгүй зээл авсан компаниудыг “Хаан жимс” тэргүүлж байна. Н.Алтанхуяг “Хаан жимс”-дээ 750 сая төгрөгийн хүүгүй зээл авчээ. Сангаас зээл авсан сайд нарын анхдагч нь Н.Алтанхуяг байжээ-

Засгийн газар 27 тусгай сантай. Түүний нэг ЖДҮ-ийг дэмжих сангаас их хэмжээний мөнгө зээлсэн улстөрчдийн дуулиан бусад сангуудаас хэн хэн ямар хэмжээний зээл авсан бэ гэсэн эрлийг хийхэд хүргэж байгаа. ЖДҮ-ийг дэмжих сан бол ХХААХҮ-ийн сайдын харьяанд байдаг гурван том сангийн нэг. Нөгөө нь Газар тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан юм. Хөдөө аж ахуйн салбар хөгжсөн гэдэг утгаар энэ хоёр сан ЖДҮДС-аас дутахгүй зээлийн эргэлт хийж байдаг. Харин түүнээс хэн хэн ямар хэмжээний зээл авч байсан бэ?

45925106_254273981926989_6181104954292305920_n-1-300x193 ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “Хаан жимс" тэргүүлж байна

Эрэн хайсан баримтаас харахад хамгийн их анхаарал татсан зээл Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2013 онд гарч байжээ. 2010-2014 онд Засгийн газар Чацаргана үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газраас чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс бизнес эрхлэгчдэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-аас хөнгөлөлттэй зээл олгосон байдаг.  Энэхүү хөтөлбөр нь жимсчдийг дэмжиж ард түмнээ  жимс жимсгэнэ, Увсын чацарганаар хангах сайхан нэрийдлийн дор Шинэчлэлийн Ерөнхий сайдын бизнесийг дэмжих цаад зорилготой байсан бололтой.

46035923_409596566244069_8652637438029594624_n-1-300x240 ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “Хаан жимс" тэргүүлж байна

Баримт зургийг Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд 2014 онд хийсэн аудит тайлангийн мэдээнээс авав.

Чацаргана үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 10.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл дэмжлэгийг олгожээ.

Тухайн үед буюу 2013 онд ҮХАА-н сайдаар эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  ажиллаж байсан бөгөөд ҮХААЯ-ны ТНБД-ын  А/270, А/481дугаар тушаалжилийн 2.4 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлийг 70 компанид олгосноос гадна тусгайлан сонгосон найман аж ахуйн нэгжид жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, төрөл сортыг олшруулахзорилгын хүрээнд 7 жилийнхугацаатай тус бүр 750 сая төгрөгийн хүүгүй зээлийг олгосон байна. Зээл 2013 оны 5-12 дугаар сард эзэддээ бүрэн очжээ. Энэхүү зээлээс тухайн үеийн Ерөнхий сайд эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг одоогийн байдлаар 750 сая төгрөгийг “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийнхаа нэр дээр авсан нь тодорхой болоод байна. .

Хүүгүй зээлийг долоон жилийн дотор төлж барагдуулах ёстой. Одоогоор зээлийн хугацаа дуусахад 2-хон жил үлдсэн ч хичнээн төгрөгийг хэрхэн яаж төлсөн нь тодорхойгүй байна.

Жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан ЖДҮ-чид эхнээсээ мөнгөө эргүүлэн өгч буй. Харин одоо огт хүүгүй зээл авсан Н.Алтанхуягт тэргүүтэй компаниуд хэрхэх бол. Ийнхүү юм юмаараа анхдагч хэмээн өөрийгөө пиарддаг Н.Алтанхуяг улсынхаа төсвөөр санхүүждэг Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөнөөс зээл авах шинэчлэлийг эхлүүлэгч анхны Ерөнхий сайд болж таарч байна.

Улаанбаатараас 55 км-т байрлах, тансаг гэж тодорхойлогддог “Хаан жимс” жуулчны бааз, энд байх “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн аж ахуй бол Н.Алтанхуягийн гэр бүлийн бизнес. Үе үе томчуудын арга хэмжээ болж, намар чацарганы баяр зарлан хүмүүсийг олноор нь цуглуулж баярлуулдаг жуулны бааз, чацарганы талбайгаа Н.Алтанхуяг дарга “минийх биш” гэж арай хэлэхгүй байх.

Нийслэлийг тойрсон багахан ногоон бүсэд эзэн суугаад, түүн дээрээ татвар төлөгч ард түмнийхээ мөнгөөр бизнесээ цэцэглүүлж байгаа чинь хэр зэрэг шударга хэрэг вэ, Н.Алтанхуяг дарга аа!  Ийм хүн үе үе шударга бусын хонгил ярих нь хэр оновчтой юм бол?Тийм шударга юм бол татвар төлөгчдийн халааснаас зээл нэрээр авсан мөнгөө даруйхан төлөөрэй.

1879041c3ad4b5a55e1f020d28be6fbfed4d5b86-300x146 ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “Хаан жимс" тэргүүлж байна

8e5ec2ae87d7191fbe4840820b239ab5987e6f92-300x170 ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “Хаан жимс" тэргүүлж байна

 https://updown.mn/63266.html


URL:

Сэтгэгдэл бичих