МАРШАЛ ТАУНД ЗОРЧИГЧТОЙ ЛИФТ ЗООРИЙН ДАВХАРЛУУ УНАЖЭЭ

7eeea08b093451157ff1412d086d94c6

Мэргэжлийн хяналтын газар ажлаа дутуу дулимаг хийдгийн нотолгоо болж 11 дүгээр сарын 10-ны орой Маршалтаун хотхоны нэг орон сууцны лифт доош унажээ.

Лифт унах үед дотор нь хүн байсан бөгөөд биеийн байдал нь азаар гайгүй байгаа гэсэн мэдээллийг эх сурвалжаас өглөө. Маршал таун, Кинг таур хотхонуудын лифт байнгын гацалттай, хэвийн ажиллах өдөр ховор гэдгийг оршин суугчид хэлж байна. Уг нь хотхоны 118 дугаар байрны I орцны лифт хэд хоногийн өмнөөс гацаж, ажиллагаа нь доголдож байсан гэнэ. Харамсалтай нь холбогдох хүмүүс нь байдаг л нэг үзэгдэл мэтээр хүлээн авч, анхаарал тавиагүйгээс лифт тийнхүү В1 давхар хүртлээ унажээ. Мэдээллийн мөрөөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинжээчид болон Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ажиллаж байгаа юм байна.

Хотхоны оршин суугчид лифт болон зоорийн давхар гэхчлэн барилгыг анхнаасаа Мэргэжлийн комисс дутуу хүлээж авснаас болж өнөөдөр оршин суугчид эрүүл мэнд, цаашлаад амь насаараа ч хохирч мэдэх нөхцөлд амьдарч байгаа гэдгийг хэллээ. Мөн Маршал таун, Кинг таур хотхонуудын лифтийг хариуцан ажилладаг компани ч барилгыг хүлээн авсан Мэргэжлийн комисс болон Мэргэжлийн хяналтын газрыг буруутгаж байгаа аж.

shuurhai.mn


URL:

Сэтгэгдэл бичих