АН-ынхаан өөрсдийн толгой дээрх бухлаа хар???

5be8d30e5d1f01.72960125АН, МАН хоёр юугаараа ялгаатай вэ гэдгийг өнгөрсөн хоногуудад болж өнгөрсөн үйл явдлууд харуулчих шиг болов. Тухайлбал, МАН-ынхан ЖДҮ-ээс хэдэн төгрөг зээлээд баригдсан бол АН-ынхан АСЕМ-аас хэдэн тэрбумаар нь зувчуулсан тухай баримт ил болсон. Угтаа бол АН-ынхан өөрсдийн толгой дээрх бухлыг хараагүй атлаа өрөөлийн толгой дээрх өвсийг харж идэж уугаагүй юм шиг өнгөрсөн хэд хоног МАН-ынханыг шүүмжилж байгаа нь ичгэвтэр хэрэг гэж олон нийт үзэж байв.

Ямартай ч эрх мэдэл албан тушаалаа ашиглаж жижигүүдэд очих ёстой ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан МАН-ын гишүүд өрөө төлж ард түмнээсээ уучлалт гуйчихлаа.Тэгвэл АСЕМ-аас 79.2 тэрбумыг завшсан гэх АН-ын нэр бүхий 17 албан тушаалтан улсыг яаж хохиролгүй болгох вэ. Хэзээ энэ хэргийн учрыг олох вэ гэдгийг хуулийнхан хийгээд нэр холбогдсон эрхмүүдээс асуумаар байна. Тухайлбал, өнгөрсөн 5 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний Аудитын орлогч дарга С.Оюунбилэг “АСЕМ-ийг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүн”-д хийсэн аудитын тайланг танилцуулж ямар, ямар зөрчил гарсан тухайг мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, АСЕМ-аар 395,7 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан нь тогтоогдсон хэмээж байв.

Тухайлбал, тус хуралд нийт 20.8 тэрбум төгрөг зарцуулж үүний 90 тэрбум нь улсын төсвийн татвар төлөгчдийн мөнгө байсан учраас 17 албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг Үндэсний Аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15,3-т заасан дагуу аудитаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлыг шалгуулахаар Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн ч энэ асуудал одоо хэр ахицтай яваа тухай мэдээлэл хомс билээ. Өөрөөр хэлбэл, тус газраас 163,6 сая төгрөгт акт тогтоож, 151,8 тэрбум төгрөгийн асуудалд албан шаардлага хүргүүлж 79,2 тэрбум төгрөгийн зарцуулалтад холбогдох 17 албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлж 290,9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтийг хүргүүлсэн гэсэн үг.

Юутай ч улс орноо дэлхийд таниулна хэмээн хөөрцөглөж байсан АН-ынханы буянаар улсын төсвөөс 2016-2017 онд зээлийн хүүнд 20,6 мянган ам.доллар буюу 50,5 сая төгрөг төлөхөөс 2017 оны 12 дугаар сарын байдлаар 14,3 мянган ам.долларын зээлийг төлж 6273 мянган ам. долларыг төлж чадаагүй үлдэгдэлтэй явж байгаа баримт Үндэсний Аудитын газарт байна. Эцэст нь хэлэхэд МАН-ынханы дуулианаар олон нийт Монголын толгой баячуудыг төрөөс төрсөн тэрбумнууд нь гэдгийг нь хөдөлшгүй баримтаар олж мэдлээ.

Тэгвэл одоо ЖДҮ-гийн буянаар Засгийн газрын тусгай сангаас ямар, ямар дарга нар хэрхэн яаж мөнгө завшсан тухай мэдээлэл тун удахгүй олон нийтэд ил болох нээ.

Erennews.mn


URL:

Tags:

Нэр: иргэн Огноо: 12 November 2018

Улс төрийн өндөр албан тушаалд тухалсан нөхөд нам харгалзахгүйгээр бие биентэйгээ барьцах мэт татвар төлөлгчидийн мөнгөөр хөрөнгөжиж өнөөдрийг хүрч. Муу юм модон ултай гэдэг шиг харин энэ муухай эдээ бээр цаг нь болж дэлбэрч бие биенийгээ илчилж байгаа нь сайн хэрэг. Одоо шүүх засглал монголд байна уу бас энэ 2 намын нөхөд мөнгөөр худалдаад авсан уу. Авсан бол аль нам нь вэ гэдэг бас л ард түмэнд ил болох цаг явж эхэллээ. Хамгийн гол нь нийгмийг эмх замбараагүй байдалд турхирч хэрхэвч болохгүй гэдгийг эдгээр хөрөнгө завшигч нарт анхааруулмаар.

Сэтгэгдэл бичих