Шатахууны үнийн эсрэг хүн бүхэн л бухимдацгааж байх шиг
Гэхдээ үүнд дан ганц Засгийн Газарыг буруутгаж болохгүй. Хэдий болтол энэ нефть импортлогч компаниудыг “ард иргэдийн татварын мөнгө”-өөр угжих ёстой юм!!!
Тэд жилд хэдэн зуун тэрбумаар угжуулж сурчихаад одоо нэг их агаарын үнэ зарлаж, ард иргэдийг ЗГ-ын эсрэг жагсаал цуглаанд турхиран “угжныхаа мөнгө”-ийг шантаажлан нэхэцгээж байх шиг байна. Ингэж болдог юмуу? Урд хөлний бурууг хойд хөлөнд тохов гэгчээр үнээ нэмээд байгаа шатахуун импортлогч компаниудыг буруутгалгүй, ноолж сурснаараа ЗГ-луугаа л дайрцгаагаад байх юм. Энэ шатахуун импортлогч нар юу юм?! Яахаараа тэднийг бид угжиж байх ёстой юм? Юм л бол “Шатахууныхаа үнийг нэмлээ шүү” гэж ирээд л ард түмнийг ЗГ-тай нь дарамталж байдаг. Нэхснийх нь зоргоор бид хуруу хумсаа хугалан байж аманд нь багтаж байдаг. Энэ ер нь хэр шудрага зүйл вэ?
ЗГ нь сайн ч бай муу ч бай хамаагүй ямар ч байсан нэг нефть боловсруулах үйлдвэртэй болчихоё гээд зүтгэж байна. Миний бодлоор бол энэ зөв л юм шиг. Дотооддоо алданг оног ажилладаг ч бай хамаагүй нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол гадна дотнынхонд ингэж дарлуулаад байхгүй. Хэн дуртай нь дурын үнийг хэлээд дураараа дарамт, шантааж хийгээд байхгүй болно. Нөгөөтэйгүүр нефть боловсруулах үйлдвэрээ дагаад хөгжил дэвшил ч гарч, өөр олон сайхан үйлдвэр үйлчилгээ нэмэгдэх ч юм билүү… Ингэхээр ЗГ-тай заамдалцаад байх хэрэггүй байх аа!
Харин тэгснээс энэ дур зоргоороо үнэ өртгөө нэмээд байгаа компаниудтай нэг зууралдаад авбал яасан юм! Гэхдээ жагсаж цуглаж, чулуу бороохойдоо тулаад байх хэрэггүй юм.
Яахав гэхээр:
ӨНӨӨДӨР ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР БОРЛУУЛЖ БУЙ ШТС-ын ТАЛААР МЭДЭЭ ЦУГЛУУЛЦГААЯ! ХАМГИЙН ХЯМД ШТС-ыг ТОДРУУЛЪЯ! ТЭГЭЭД ХАМГИЙН ХЯМД ҮНЭТЭЙ ШТС-аар л бүгд ҮЙЛЧЛҮҮЛЦГЭЭЕ! БУСАД ШАТАХ ТОСЛОХ МАТЕРИАЛ БОРЛУУЛДАГ ЯМАРЧ ГАЗРААС НЭГ Ч ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ авахгүй БАЙЯ. Үүнийг бид хийж чадна. Орлогогүй зогссон шатахуун түгээх хампаанууд ҮНЭЭ БУУЛГАХГҮЙ гээд яах юм. 7 хоног, сар, жилээр нь тус даварсан компаниудаар үйлчлүүлэхгүй байхад тэд дампуурна. Тэгэхээр тэд ҮНЭ ЭЭ БУЛГАЖ л таарна. Энэ мэтчилэнгээр энэ УГЖНЫ ХҮҮХДҮҮДТЭЙ тэмцвэл яасан юм бэ?
Алийн болгон Засгийн газар болон төр захиргааныхантай зарга зайлхай хийж байхав дээ.
ЗГ нь “ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААР” -”Муусайн хулгайчууд өөрсдийнхөө компаниудыг угжлаа…” гэх.
ЗГ нь “ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХГҮЙ” гэхээр -”Аа муу хулгайчууд ЛУЙВАРЧДЫГ ДАВРААЛАА” гэх мэт зарга зайлхай болно.
Алиугаар нь ч авч хэрэгжүүлж болдоггүй ийм туйлбаргүй ард түмэн баймааргүй байна БИД!!!
Зарим тал дээр ЗГ-аа дэмжиж байх хэрэгтэй. Үргэлж л нударга зангидаад байж яаж болохов дээ.
Ямарч л гэсэн “НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ” болохыг дэмжих хэрэгтэй. Тэр болтол бүсээ чангалсан ч яадаг юм ер нь… Шатахууныхаа хэрэглээг л багасгацгаая. Онцын шаардлагагүй бол машин унахаа больё. Ханатлаа л машин унаж, ханатлаа л түгжирч гацлаа. Одоо хэсэгхэн хугацаанд тэвчиж болноо доо! Олсон хэд гурван бор цаасаа битгий бензинд үрж утаа болгон хийсгээд бай л даа. Нэг өдөр ч гэсэн, нэг удаа ч гэсэн автомашинаасаа та татгалзвал энэ “Үнийн хөөрөгдөлтийн эсрэг тэмцсэн” гэсэн үг юм. Шатахуун зарцуулалтаа бид багасгаж чадвал үнэ аяндаа л бууна. Таны өнөөдрийн авсан 5000 ₮-ний бензин бага зүйл биш юм шүү! Таны энэ хэмнэсэн хэмнэлт ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ буюу цаашлаад ҮНЭ БУУХ-д том түлхэц болох юм.
Алс нь бид “нефть боловсруулах үйлдвэр”-тэй болчихвол гадна дотныхноор тийм ч амар дарлуулаад байхгүй болно. Тэр хүртэл хэдүүлээ тэсцгээе. Тэсэхдээ дээрхи аргачлалаар үнийн хэт өсөлтийг барьж байхыг бодъё. Алс нь нөгөө нефьт боловсруулах үйлдвэр нь давраад монополчлох гээд байвал мөн л энэ аргаа хэрэглэн үнээ ард иргэд бид бариад байж болно!
Батболд.Х https://www.facebook.com/esregtsel/posts/2268008316802117
URL: