”Чингис Хаан”-ы нэрийг барьж сүлжээний бизнес эрхэлж байна гэв үү

hanaСаяхан өөрийнхөө нэрийг Чингис Хаан болгон өөрчилсөн Баасанжаргал хэмээх залуугийн тухай мэдээлэл хаа сайгүй тархах болсон билээ. Тэрээр хүн болгоноос 500 төгрөгийн хандив цуглуулж цугларсан 1,5 тэрбум төгрөгөөр аргалын үйлдвэр байгуулан Улаанбаатар хотыг утаанаас салгах боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд буй бөгөөд “Алтан гадас” нэртэй хот байгуулах тухай ч мөн дурдсан удаатай. Харин түүнтэй зэрэгцэн нэгэн Чингис Хаан мэндэлсэн байх аж. “АПУ” компанийн Г.Батхүү хэмээх эрхэм “Мөнх тэнгэрийн оньс” нэртэй ТББ-ын үүсгэн байгуулагчийн зарлигаар “Чингис Хаан”-д өргөмжлөгдсөн гэх шуум дэгдэж эхлээд буй бөгөөд тэрээр тус байгууллагын бүхий л үйл ажиллагааг ивээн тэтгэдэг  гэх. Тус байгууллагынхан Өвөрхангай аймгаас гаралтай иргэдийг Их хаад болон түүний хатад, эрэлхэг баатруудын хойд дүрээр өргөмжлөн хаад, хатадын хувцас өмсгөн хүлээн авалт зохион байгуулдаг аж. Ингэхдээ нэг хүнээс 300-500 мянган төгрөгийн хооронд хураамж авдаг бөгөөд бие биенийгээ их хаад, хатадын нэрээр дууддаг гэнэ. Хаан болон хатадын өмсгөл урлуулахад 3-4 сая төгрөг хэрэгтэй болдог бөгөөд үүнд 45-с дээш насныхан түлхүү оролцдог байна. Сүлжээний бизнес шиг тэдний энэхүү үйлдэл хаанд өргөл барьц өргөх нэрийдлээр мөн л мөнгө татдаг гэх бөгөөд хаан сэнтийд суух хүсэлтэй хүмүүс олширч буйг үүнээс харж болох. Ямартай ч сүүлийн үед Их Хааны нэрийг барин алдар нэр, албан тушаал, хөрөнгө мөнгө, гавьяа шагнал олон гэсэн хүсэлтэй хүмүүс олширч буй нь алдарт зөнчдийн зөгнөлтэй холбоотой байж ч мэдэх юм. Их хаан хэрэв эргэн төрөхөөр бол өөрийн үйл хэрэгээр олон түмнээс ялгарч Их Монгол улсаа эргүүлэн нэгтгэхийн сацуу дэлхийг төвшитгөх их үүргийг хүлээх биз ээ.

Image may contain: 2 people, including Л. Хосбаяр, hat

Image result for чингис хаан Баасанжаргал

Image may contain: 3 people, people smiling, people standing

Image may contain: one or more people, people standing, ocean, sky, outdoor and nature

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих