Би Д.Зоригтоос хэзээ ч тендэр гуйж байгаагүй, худлаа ярьж байна
УИХ-ын гишүүн Ц.Батбаяртай ярилцсанаа хүргэж байна.
-Та чинь нэг хэсэг УИХ-ын хэсэг нөхөдтэй нийлээд Ерөнхий сайдыг огцруулна хэмээн учиргүй сүр дуулианы эзэн болсон. Одоо яагаад нам жим болчихов оо?
-Сураггүй болчихсон юм биш. Хуулийн дагуу хэлэлцэгдээд л явж байгаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулинд нээлттэй байсан. Гэтэл өөрчлөлт оруулаад байнгын хороогоор хэлэлцэгдээд дэмжигдсэн гэсэн. Би эзгүй байсан болохоор сайн сонирхож амжсангүй. Хэрвээ хууль өөрчлөгдчихвөл энэ асуудал нөлөөлөхгүй л болчихож байгаа юм.
-Анх намын харьяалалгүйгээр эх орныхоо төлөө сэтгэлтэй 20 гишүүн гээд байсан. Яг цагаа тулахад 11 болсон. Санаагаа өөрчилцгөөгөөд, хоорондоо ч тохиролцож чадахгүй болохоор асуудлыг орхичихсон юм уу?
-Үгүй ээ, тийм зүйл байхгүй. Эхнээсээ байсан хүмүүсийн хувьд асуудал тодорхой шүү дээ.
-Тухайлбал, МАН-ын нэлээд хэдэн гишүүн байсан. Та нарын ард хэн нэгэн байв уу. Яагаад та бүхний тэмцэл саарч, хүмүүс нь ч цөөрсөн юм бэ?
-Миний ард би л байгаа. Өөр хэн байх юм бэ. Хэн ч байхгүй.
-Өнгөрсөн сард болсон МАН-ын Бага хурлын үеэр нам доторх эе эв, хариуцлагын талаар нэлээд яригдаж, ёс зүйн хэм хэмжээг чангатгах тухай хэлэлцсэн. Магадгүй энэ нь та дөрвөөс үүдэлтэй юм биш үү. Намын даргаа Ерөнхий сайдын суудлаас огцруулна гээд сөрвөлзөөд байсны үр дүн үү?
-Би намын Бага хурлын үеэр байгаагүй болохоор тэр талаарх мэдээллийг сайн мэдэхгүй. Ямартай ч сүртэй, сүйдтэй ярьсан зүйл байхгүй л гэж сонссон. Манай нам ардчилсан үзэл баримтлалтай. Хэн ч үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Улс гүрэн болохгүй бол намаа шүүмжилдэг олон хүн бий. Тиймээс зөвхөн бид дөрвөөс болж ёс зүйн хэм хэмжээний асуудал сөхөгдөөгүй байх.
Гэхдээ бид намын даргын асуудлыг яриагүй. Монгол Улсын эрх ашгийн төлөө л Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн. Оюу толгойн гэрээ энэ хэвээрээ явбал Монголын ард түмэн хохиролтой. Үүнийг хэн ч олж харахгүй байна.
Хэдэн сайд, дарга нар нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдаж авчихаад “Бүх зүйл сайн, сайхан болж, бүтэж байна” гээд яриад байдаг. Энэ гэрээгээ шинэчилж хийгээч ээ гэж хугацаа зааж, УИХ-ынхаа тогтоолыг хэрэгжүүлээч гэж удаан явсан. Хэрвээ тэгэхгүй бол та нар огцрооч гэдэг асуудлыг сөхсөн. Ер нь огцруулах тухай асуудал сүүлд тавигдсан шүү дээ. Түүнээс аль нэг намтай холбоотой зүйл байхгүй.
-Ингэхэд та яагаад байн, байн хэн нэгнийг огцруулах гээд зүтгэчихдэг юм бэ. Сая Ерөнхий сайд, урьд нь С.Баяр гээд л?
-Би С.Баярыг огцруулъя гэж байгаагүй. Харин Д.Зоригтыг огцруул гэж байсан.
-Яагаад?
-Ажлаа хийж чадахгүй байгаа шүү дээ. Эрчим хүчний салбар хөгжиж, тавдугаар станц бий болсон нь хаана байна. Түлшний асуудлыг хөндөөд, Улаанбаатарын утааг багасгасан нь аль вэ, хот зүүн тийшээ тэлэх инженерийн шугам сүлжээ, Налайхын уурхайн харуул, хамгаалалт нь яасан гээд асуудал зөндөө бий. Налайхад жилд 40 гаруй хүн нас барж байна. Асуудлууд нь тодорхой харагдаж байгаа биз дээ. Би тэрийг л сөхсөн.
-Та хоёрын хооронд хувийн асуудал байдаг болохоор ингэж зүтгээд байдаг хэрэг үү?
-Үгүй, байхгүй.
-Д.Зоригт сайдаас та тавдугаар цахилгаан станцын тендерийг хүсэхэд өгөөгүй болохоор хорхойтой араандаа зуучихаад огцруулна гээд зүтгээд явдаг юм биш үү?
-Тийм зүйл огт байхгүй. Би УИХ-д орж ирээд Ерөнхий сайд болон бусад сайд нараас ганц ч тендер гуйж үзээгүй. Тийм шаардлага ч байхгүй. Тэгээд ч тендер өгөөгүйн төлөө огцруулна гээд гүйж явдаг тэнэг хүн би биш. Ажлаа хийж чадаагүй байж, өөрсдийгөө хамгаалах гэсэн дээ тийм яриа гаргасан хэрэг.
-Та байн байн намын нөхдөө огцруулах гэсээр ирэх сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа байх даа?
-Үүнийг, нэр дэвшүүлэх эсэхийг намын Бага хурлаар шийднэ.
-Гэхдээ буруу ишилсэн сүх шиг зүтгээд байгаа хүмүүст итгэл хүлээлгэж намаас нэр дэвшүүлэх нь юу л бол?
-Тэр талаар сайн мэдэхгүй. Би бол дэвшинэ л гэсэн бодолтой байгаа.
-Сонгуулийн хууль, тойргийн хуваарилалтаас болоод намууд дотор нэр дэвших асуудлаас болж ширүүн өрсөлдөөн бий болж байгаа даа?
-Тийм, тэгж байна. Одоо чинь толгойтой хүн бүр УИХ-ын гишүүн болохыг боддог болсон байна шүү дээ.
-Та бүхэн Сонгуулийн хууль батлахдаа шинэ гишүүн оруулахгүйн тулд зөвхөн өөрсдөдөө зориулчихлаа шүү дээ. Ингэж болж байгаа юм уу?
-Энэ хуулинд би эсрэг санал өгсөн. Мажоритари системээр байхад хэн нь хэн бэ гэдэг нь харагддаг. Гэтэл пропорциональ буюу намаар явагдахаар тухайн намын ард хэн ч байж болно. Хулгайч, худалч, луйварчин хэн ч орж ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс эсрэг санал өгсөн.
-Арай намаасаа нэр дэвшиж чадахгүй юм чинь гэсэн бодлоор асуудалд хандсан юм биш биз. Ер нь сонгуульд өрсөлдөж цаг зав, мөнгөө үрэх шаардлага танд байгаа юм уу?
-Надад эргэлзэх зүйл алга. Үнэхээр намын зүгээс “Чи хэрэггүй” гэвэл заавал УИХ-д дэвшинэ гэхгүй. Надад сонин биш. Бага хурлаар дэвшүүлэхгүй гэхэд нь би дэвшинэ ээ гээд дэмий яриад, зүтгээд байхгүй. Тэгээд ч Монголд зөвхөн УИХ-д сонгогдсоноор ажилтай байдаг юм биш. Өөр өчнөөн хийх ажил байна, хийж чадна шүү дээ.
-Цаг зав гаргасан танд баярлалаа.

URL: