ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг эхлүүлжээ
Тайваний Үндэсний Формоса их сургуулийн монгол оюутнууд нэгдэн “Бид уучлахгүй” цахим хөдөлгөөнийг энэ сарын 7-нд эхлүүлжээ. Хөдөлгөөний зорилго нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) эрх мэдлээ урвуулан ашигласан төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулах аж.
Тэд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг улс төр, ёс зүй, хуулийн хариуцлага тооцохыг уриалж байна. Уучлалт гуйсан ч хүлээж авахгүй. Бид уучлахгүй. Улс төрч баг зүүсэн хулгайч нар ордонд биш шоронд байх ёстой. Бидний сошиал жагсаалыг дэмжвэл нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэхийг хүсье. Бид хулгайч тэжээж чадахгүй We can not forgive” гэлээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
zuv zuv demjij bn