Жүжигчин Б.Амарсайхан гологджээ

Бодлын хулгайчид тоглон өөрөө “бодлын хулгайч” хэмээх нэрийг хүртээд авсан жүжигчин Б.Амраа сүүлийн үед рейтинг өндөртэй жүжигчнээр тодроод авах болсон. Нэр хүнд нь өсөхийн хэрээр түүний талаарх янз бүрийн мэдээлэл дуулдаж л байдаг болж.

Энэ цагийн сайн жүжигчдийн тоонд багтах болсон жүжигчин Амраа анх СУИС-т шалгуулахдаа архаг жүжигчдэд “сөөнгө” хоолойтой хэмээн гоочлуулаан байж арайхийн хүссэн сургуульдаа тэнцсэн гэдэг. Угтаа бол урлагийн мэргэжлээр суралцаж буй залуусыг багш нар нь хоолойн тембр, царай төрхийн байдал зэргийг нь нарийн судлан байж цаашид жүжигчин болох эсэхийг шийддэг байж л дээ.

Тэгтэл азтай гэмээр тохиолдлоор жүжигчин Б.Амраа шалгаруулалтанд тэнцэн ирээдүйн энэ зэргийн жүжигчин болох гараагаа эхлүүлж байсан гэдэг шүү. Хортой, шартай аавын хүү багш нарынхаа шүүмжлэлийг ирээдүйн амжилтын гараагаа хэмээн үзэж өөрийгөө ирлэж, хурцлан амжилтаа ахиулж явсан ч юм билүү.

Хэн мэдлээ. Сөөнгө хоолойтой хэмээн гологдож байсан жүжигчин Амраагийн хаа явсан газар сенсааци болж байдгаас үзвэл өөрийгөө нотлоод авсны хэрэг шүү дээ гэмээр.


URL:

Сэтгэгдэл бичих