Цэргийн алба хаагаагүй бол нэр дэвшихгүй
Сонгуулийн хуулийг өөрчилнө гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд эрх баригчид ёстой чаддагаараа далайлгаж багагүй
хугацааг уясан. Тэр ч уттаараа өөрсдөдөө дахин сонгогдох боломжийг хангасан хуулийн маш олон зүйл заалтыг зөвшилцөл нэрийн дор халхавчлан янз бүрээр нь сэмхэн шургуулсныг парламентад суудалгүй намынхан шивэр авир хийж эхэллээ. Зарим нэгэн нь хэтрүүлэг болгон онигоо хүртэл зохиочихсон явж байна.
Ялангуяа МҮАН-ын дарга М.Энхсайхан хүртэл цэргийн алба хаагаагүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтыг хатуу тусгасан гэнэ лээ. Тиймээс манай намынхан яаралтай цэргийн алба хаахгүй бол сонгуульд дэвшиж ч чадахгүй болох нь шүү хэмээн егөөдөж Суугаа гэнэ. Хоол болтол шийр зугаа гэгчээр ярих зүйлс нь олдохоо байсан улстөрчдөд Сонгуулийн шинэ хуулийг ийнхүү өөнтөглөж суух таатай байгаа бололтой.
Магадгүй МҮАН-ынхан УИХ-ын гишүүн болохын тулд заавал цэргийн алба хаана гэж муйхарлаж магад. Юмыг яаж мэдэх вэ Сонгуулийн хуульд саналаа оруулж чадаагүй юм чинь цэргийн албыг зургаан cap болгохыг хэн байг гэх вэ.
URL: