Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэр НҮБ-д хандана

232526-07112018-1541557231-934750365-фАрдчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн  С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч гэх үндэслэлээр 21-24 жилийн  хорих ялаар шийтгүүлж Хорих 407, 409 дүгээр ангид тус, тус ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Өргөдлийн байнгын хороо, Олон улсын хүний эрхийн байгууллага болон  НҮБ-д хандахаар болжээ.

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын Хуульзүйн байнгын хороонд саяхан  тайлан тавихдаа уг хэргийг хаасан, тиймээс шүүхийн шийдвэрийн талаар  буруу, зөв хэмээн  шүүн ярих, гомдол  маргаан гаргах нь хаалттай гэдгийг мэдэгдсэн.

Мөн хэрэгтнүүдийн ар гэрийн тухайд тийм гомдол, саналыг гаргадаг нь байдаг л асуудал гэсэн юм.  Тэгвэл ар гэрийн зүгээс  хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа шударга бус, эхнээсээ  зохион байгуулалтай  зохиомол хэрэгт тулгаж ялласан гэсэн  асуудлаар Олон улсын байгууллага, НҮБ-д хандах гэж байгаа юм байна.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих