Денгийн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

15414700035be0f7330f0e4ДЕНГЕ ЧИЧРЭГ ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Вирусын гаралтай цочмог халдварт өвчин бөгөөд өвчин гэнэт эхэлж 2-7 хоног халуурах, толгой хүчтэй өвдөх, булчин, үе мөч өвдөх, нүдний ухархай өвдөх, дотор муухайрах, бөөлжих, тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг. Денгийн вирус халуун орны хот, суурин газруудад буюу хүн ам шигүү суурьшсан халуун ширэнгэн ой ихтэй газар нутагт бүртгэгддэг. Зүүн Өмнөд Ази, Баруун Африкийн газар нутагт шумуулын дунд уг өвчний үүсгэгч вирус хадагалагддаг ба халдвар авсан шумууланд хатгуулснаар уг өвчнөөр өвчилдөг.

ДЕНГЕ ЧИЧРЭГ ӨВЧНИЙ ҮЕД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ?

  • Өвчин гэнэт эхэлж 2-7 хоног халуурах, толгой хүчтэй өвдөх, булчин, үе мөч өвдөх, нүдний ухархай өвдөх, дотор муухайрах, бөөлжих, зэргээр өвчин эхэлнэ.
  • Голчлон халуун буурах үед толбот, гүвдрүүт тууралт гарч  зарим тохиолдолд өвчний эрт үед арьсан дээр том хэмжээний толбон тууралт гарна.
  • Халууралтын үед хүүхдэд цэгчилсэн цус харвалт, хамар, буйлнаас цус гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  • Насанд хүрэгчдэд ходоодны шархнаас цус алдах, эмэгтэйчүүдэд сарын тэмдэг их хэмжээтэй ирэх зэрэг цус алдалтын шинж илэрнэ.

ДЕНГЕ ЧИЧРЭГ ӨВЧИН ХҮНД ХЭРХЭН ХАЛДВАРЛАДАГ ВЭ?

Халдвар авсан шумуулд хазуулсны улмаас вирус хүний биед нэвтрэн орж, халдвар дамжин тархана. Энэ нь өдрийн цагт хаздаг шумуулын төрөл бөгөөд уг шумуулын хазах идэвх нь нар мандсанаас 2  цагийн дараа, нар жаргахаас хэдэн цагийн өмнө ихэсдэг. Халдвар хүнээс хүнд дамжихгүй. Халуурч эхлэхээс өмнө өвчтөнүүд шумуулд хатгуулж, шумуул бусад хүнд халдвар тараах бөгөөд хазуулснаас хойш ихэвчлэн 3-5 өдрийн дотор халуурч эхэлнэ. Цус сорсноос хойш 8-12 хоногийн дараа шумуул халдварыг бусдад тарааж эхэлдэг.

ДЕНГЕ ЧИЧРЭГЭЭР ЯМАР ХҮМҮҮС ӨВЧЛӨХ БОЛОМЖТОЙ ВЭ?

  • Денгийн голомттой бүс нутагт амьдардаг, тухайн бүс нутгаар аялсан хүмүүс ихэвчлэн өвддөг.
  • Энэ өвчинд хүмүүс түгээмэл өртдөг боловч насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвчилдөг.
  • Эдгэрсний дараа тухайн хүнд насан туршийн өвөрмөц дархлаа, тогтдог боловч бусад хүнд дарлалын системийн өөр өөр байдлаас хамааран зөвхөн богино хугацааны дархлаа тогтож, өвчнийг хүндрүүлж, дараалсан халдварууд үүсгэж болдог.

ДЕНГИЙН ӨВЧНӨӨС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Денге чичрэг өвчний дэгдэлт гардаг голомттой бүс нутагт зорчихдоо өөрийгөө шумууланд хазуулахгүй байх
  • Шумуул дайжуулагч бодис, тос түрхэх
  • Ус хадгалах саванд шумуул орохоос сэргийлж таглаж байх, эсвэл тасалгаан дотор хадгалах, хүнс, ус хадгалах хуучин дугуй, цэцгийн сав зэргийг устгах
  • Суурин газруудад шумуулыг хайж илрүүлэх, тэдгээрийг устгах, шумуул устгах бодисуудыг хэрэглэж занших
  • Шумуулын тоо, хэмжээг тандах, шумуултай тэмцэх үр дүн сайтай бодисуудыг судлан тогтоох, тэдгээрийн тоо хэмжээг бууруулах талаар тодорхой төлөвлөгөөтэй үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах

 

 


URL:

Сэтгэгдэл бичих