Ирэх даваа гаригаас үнэмлэх солино
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж буй. Энэ сарын 1-ний байдлаар шинэчилсэн бүртгэлд манай улсын 16 ба түүнээс дээш насны иргэдийн 98 хувь буюу 1925772 нь хамрагдчихаад байгаа аж.
Жил гаруйн хугацаанд үргэлжилж буй энэ ажил иргэдийг цахим үнэмлэхээр хангах ажлын үндсэн бэлтгэл болсон бөгөөд өнөөгийн байдлаар 2 сая орчим иргэний цахим мэдээллийн санг холбогдох байгууллагынхан үүсгээд байна.
Тиймээс УБЕГ-ынхан иргэдийг цахим үнэмлэхээр хангах ажлын энэ сарын 26-аас эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажил ирэх оны зургадугаар сарын 20-оор дуусгавар болох юм.
Бүртгэлийн анхан шатны 484 нэгжээр дамжуулан олгох цахим үнэмлэх эхний удаад үнэ төлбөргүйгээр иргэдэд хүрэх юм. Харин үнэмлэхээ аваад алдаж, гээсэн тохиолдолд одоогийн үнэмлэх авч буй ханш буюу 10 мянган төгрөг төлөөд дахин авах боломжтой юм байна
URL: