Хотын бүх траншейн тагтай байсан бол тэд өнөөдөр амьд байх байсан…

f86da910f19a0f91d40bc8d99108c12bОУХМ З.Энхзориг таалал төгссөн тухай харамсалтай мэдээлэл цацагдлаа.

Түүний хувьд боксын спортын Дэлхийн залуучуудын аваргын анхны алтан медалийг авч эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байсан нэгэн. Тэрээр 12 настайдаа боксын спортоор хичээллэж Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нартай нэгэн үед гарч ирсэн хүчтэй тамирчдын нэг юм.

ОУХМ З.Энхзориг Солонгос улсаас эх орондоо түр ирээд байх хугацаандаа таггүй траншейны нүхэнд унасны улмаас толгойндоо хүнд бэртэл авч ГССҮТ-д хүргэгдсэн ч ухаан оролгүй байсаар таалал төгссөн гэх мэдээлэл байна.

Таггүй траншейны нүхэнд унаснаас болж амиа алдсан тохиолдол үүгээр дуусахгүй. Өнгөрөгч аравдугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Б.Амгаланбаяр хүү сураггүй алга болсон. Хүүдээ санаа зовсон ар гэрийхэн нь сошиал медиа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэргээр хүүгийн тухай зарыг ихээр явуулсан ч тусыг эс олсон юм. Хүүг цагдаагийн байгууллагыхан хоёр өдөр хайсны эцэст гэрийх нь ойролцоох таггүй траншейны нүхээс амиа алдсан байдалтай байхад нь олсон билээ.

Төрд байгаа эрхэмүүд нь хэдэн тэрбум, хэдэн зуун саяар нь хулгайлж хумсалж байх хооронд энэ мэт “АМАРХАН” шийдвэрлэчих боломжтой асуудлаас болж сарын дотор хоёр хүн гэр бүл, төрөл төрөгсдөөсөө үүрд явлаа.

Авсан мөнгөө буцаан төлсөн нь баатар мэт аашилах, баригдсан нэг нь төрийн ордонд гүрийж мэлзэж буй дүр төрх юутай эмгэнэлтэй. Тэдний авсан хэдэн зуун тэрбумын хэдхэн саяыг нь зарцуулахад Улаанбаатар хотод байгаа бүх траншейныг тагтай болгох нөхцөл боломж нь бүрэн байсан…

www.Seen.mn 


URL:

Нэр: Зочин Огноо: 7 November 2018

Хотын дарга огцорвол таарна. Хэдэн траншейны нүхэнд таглаа хийх чадваргүй хотын дарга гэж юу байсан юм. Иргэдээсээ хаана ямар траншей таглаагүй байгаа тухай мэдээллийг утсаар авах ажил зохиогоод л дор нь хийх боломжтой шүү дээ. Ямар ч санаачлагагүй бүтээлч сэтгэлгээгүй дээр нь чадваргүй байна шүү дээ.

Сэтгэгдэл бичих