Европт хамгийн хүчирхэг армитай нь ОХУ
Европын орнуудын армиудаас Орос улсын арми тэргүүлэх байр суурийг эзэлнэ хэмээн Business Insider мэдээллээ. Ийм жагсаалтыг гаргахдаа улс орны батлан хамгаалах төсөв, түүнчлэн цэргийн албан хаагч, тоног төхөөрөмжийн тоо зэрэг параметрүүдийг авч үзжээ.
Хэвлэлийн үзэж байгаагаар ОХУ-ын батлан хамгаалах төсвийг 47 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Үүний зэрэгцээ ОХУ-ын арми нь 3.5 сая гаруй цэргийн албан хаагчидтай бөгөөд зэвсэг нь 20 мянга гаруй танк, бараг 4000 онгоц, 350 гаруй хөлөг онгоцтой аж.
Хоѐрдугаарт 40 тэрбум долларын төсөвтэй, 388 мянган цэрэг, 1,2 мянга гаруй онгоц, 406 танк, 118 хөлөг онгоцоор Франц улс жагсчээ. Гуравдугаарт Их Британи орсон бөгөөд цэргийн төсвийг 50 тэрбум доллар гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Үүний зэрэгцээ 279 мянган цэргийн албан хаагч, 800 гаруй нисэх онгоц, 227 танк, 76 усан онгоцтой байна.
Топ 10 -т Турк, Герман, Итали, Испани, Польш, Грек, Украйн зэрэг орнуудын армиуд багтжээ. Хамгийн сүүлийн байранд батлан хамгаалахын төсөв нь таван тэрбум доллараас хэтрэхгүй Бельги улс жагсжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Орос улс арми, тэнгисийн цэргийн хүчний тоног төхөөрөмжид 19 триллион рубль хуваарилах төлөвлөгөөтэй байгаа нь мэдэгдсэн. Үүний зэрэгцээ 2018-2027 оны зэвсэгт хүчний хөтөлбөрийн сүүлчийн хувилбарт цөмийн зэвсэглэл, нарийн зэвсэг, ерөнхий зориулалтын зэвсэг, тоног төхөөрөмжийн сэлбэгт тэргүүлэх ач холбогдол өгч байгаа нь тодорхой болжээ.
URL: