“Alibaba”-ийн орлого 54 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрэв

Интернет худалдааны салбарт БНХАУ-д тэргүүлэгч “Alibaba” компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 1.4 ам.доллар болж шинжээчдийн таамгаас давлаа.

sy9l8

“Alibaba”-ийн орлого санхүүгийн жилийн II улиралд 54 хувиар өсөж, тус компанийн түүхэнд дээд амжилт тогтоогоод байгаа юм. Хэдий тийм боловч санхүүгийн үзүүлэлт таамгаас дээгүүр дүнтэй гарсан ч тус компани санхүүгийн жилийн борлуулалтын өсөлтийн хувийг 60-аас 53 болгон бууруулж, жилийн орлого 375-383 тэрбум юанийн хооронд хэлбэлзэнэ гэсэн шинэ таамгийг танилцуулжээ. Ийнхүү таамгийг бууруулж байгаа нь БНХАУ, АНУ-ын худалдааны маргаантай холбоотой гэдгийг “Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Жак Ма онцоллоо. Тэрбээр дэлхийн хоёр их гүрний худалдааны маргаан цаашид 20 жил ч үргэлжилж магадгүй гэж харж байгаа юм байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих