УИХ-ын гишүүн О.Батнасан төрсөн дүүгийнхээ компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авч өгчээ

maxresdefault

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС) буюу төрийн өндөр албаны дарга нарын саалийн үнээг хөхсөн, шувтарсан төрийн хар хүмүүс өөрийн хамааралтай хүмүүсийн ААН-ээр зээл авсан нь ээлж дараалан тодорсоор… энэ удаагийн танилцуулах эрхэм бол УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатарын 100 % эзэмшдэг Топкондитер ХХК 2018 оны 6 дугаар сард ЖДҮХС-аас 950,000,000 төгрөгний зээл авсан гэнэ.

Уг нь НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” хэлдэг билээ.

Баримт 1, ЖДҮХС-гаас Топкондитер компани зээл авсан баримт, Эх сурвалж: Шилэн данс

Баримт 2, Дээрх компанийг үүсгэн байгуулагч бөгөөд 100% эзэмшигч, Гүйцэтгэх захирал нь Отгоогийн Ганбаатар буюу УИХ-ын гишүүн Отгоогийн Батнасангийн төрсөн дүү мөн болохыг эх сурвалж нотлож байгаа юм. Эх сурвалж: Бүртгэл.мн

Баримт 3,  УИХ-ын гишүүн О.Батнасангийн 45 хувийг нь эзэмшдэг компани ч “кондитер” нэртэй, 


URL:

Сэтгэгдэл бичих