11 сая төгрөгөөр бүтсэн 15 сүүдрэвчтэй танилц

15413988175bdfe12174febАСЕМ болохтой холбоотойгоор хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Их Мандах-Очир” ХХК-тай 165.0 сая төгрөгөөр шууд гэрээ байгуулж, Дүнжингаравын зам дагуу 15 байршилд ногоон төгөл бүхий бичил тохижилтын ажил буюу сүүдрэвч, хогийн сав, цэцгийн мандлыг хийж гүйцэтгүүлсэн байдаг.

Тендерийн хууль зөрчин байж энэхүү 15 байршлын тохижилтыг хийхдээ зөвхөн 1 сүүдрэвчийг 11 сая төгрөгөөр, 15 байршилд хийнэ гэчихээд бодит байдал дээр нийт 9 сүүдрэвч хийсэн байгаа юм. Хажуугаар нь 8 хогийн сав, 2 цэцгийн мандал гээд ёстой нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурна гэхч болсон байгаа юм.

11 сая төгрөгийн сүүдрэвч бусад тохижилтуудыг нүдээр үзвэл 1 сая төгрөгөөр ч боссон гэхэд хэцүү дүрх төртэй. Өнөөдөр сүүдрэвчүүдийн ерөнхий байдал эвдэрсэн, хогийн сав тоногдон алга болсон, цэцгийн мандал эвдэрч нурсан ямар ч эзэнгүй бас хайран их мөнгө гэж хэн ч халагламаар.

АСЕМ-ын дараа Монгол улс хөгжинө,сэргэнэ гэж тархи угаасан нь эсэргээрээ болсны тод жишээг 165 сая төгрөгөөр хийгдсэн энэ ажлаас тод харж болно. Хийсэн хийц материал нь удаан хугацаанд ашиглагдах боломжгүй, нэг бүр нь 11.0 сая төгрөгийн үнээр хийлгэсэн сүүдрэвч гэхэд БҮР хэтэрхий өндөр үнээр хийсэн бас хууль зөрчжээ.

165 сая төгрөгөөр бүтсэн 15 байршлын бичил тохижилт өнөөдөр Монголчууд бидэнд ингэж үлдлээ…

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих