Хоккайдогийн жижигхэн арал алга болжээ

7ea01d8d16ce03562b5e167f511373c1cbbb6698Япон улсын далайн хамгаалалтын албанд 1987 онд Эсамбэ Ханакита Кожима нэрээр бүртгэгдсэн жижиг арал алга болсон тухай мэдээлэл цацагдаад байна. Тус арлын бодит хэмжээ хэд болох нь яг таг бичигдсэн зүйл байхгүй боловч саяхныг хүртэл далайн түвшнээс дээш 1.4 метр өндөр өргөгдсөн арлыг Хоккайдогийн хойд хэсгээс харж болдог байжээ. Хэдий жижиг ч гэлээ бүхэл бүтэн арал ийнхүү оргүй алга болсон нь тун хачирхалтай юм. Газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшиг, эрс тэс цаг уурын улмаас Япон улс газар нутгийнхаа хэсгүүдээс алдсаар байгаа гэдэг.

2015 онд Хоккайдо мужийн далайн эргийн дагуух 300 метр газар далайд оржээ. Ийнхүү арлууд эргээсээ усанд идэгдэж эхэлсэн нь эрх баригчдын санааг зовоосон асуудал болдог байна. Хоккайдод болсон энэ үзэгдэл эхэндээ газар хөдлөлтийн чимээгүй аюул гэсэн айдсыг төрүүлж байсан ч геологичид арал нь эргээсээ усан доогуур орох үзэгдэл нь хөрсний нуралттай холбоотой гэдгийг олж илрүүлжээ.

Гэхдээ арлууд усан доогуур орж алга болохоос гадна эрэг дагуудаа өргөн ургах нь ч бий. Тухайлбал Токиогийн өмнөх хэсэг дэх галт уул 2013 онд гэнэт тэлэн ургаж өнөөдрийг хүртэлх хугацаанд 1000 км газраар өргөжин тэлжээ.

Япон улс нь өөрийн гадаад арлуудаас гадна Номхон далай дахь Окинотори арлыг хамгаалдаг. Мөн хөрш зэргэлдээ Хятад, Солонгос улсуудтайгаа зарим арлуудыг өөрсдийнх мөн эсэх талаар болон тусгаар тогтнолынх нь талаар маргаантай хэвээр байна.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих