ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЖОЛООЧ НАР ЖАГСЧ БАЙНА

olloo_mn_1541385319_jagsal

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд, жолооч нар өнөөдөр Сүхбаатарын талбайн хоёр талын замыг хааж жагсаал зохион байгуулж байна.

Тэд жагсаал хийх зөвшөөрлөө Сүхбаатар дүүргийн Засаг даргаас авчээ. Уг жагсаалд нийт 40-50 гаруй машин оролцож, яг одоо Төрийн ордныг тойрон сигналаа дуугарган эсэргүүцлээ илэрхийлж байна. Жагсаал тав хоногийн турш буюу өглөө 08.00-11.00 цаг хүртэл үргэлжилнэ. Жагсаалд нийтийн тээврийнхэн ч нэгджээ.

Жагсаалд оролцож байгаа жолооч “Жагсаал дөнгөж эхэлж байна. Гэхдээ зохион байгуулалт алга. Яг одоо Төрийн ордонд гишүүд ажилдаа ирэх байх. Шатахууны үнээ буулгах тал дээр дуугарахгүй бол арай хэтэрлээ. Залуу хүний хувьд иймэрхүү тайван жагсаалд орж үгээ хэлэх ёстой. Сигналаа хүчтэй дуугаргаж төрийн түшээдэд цочроо өгөх ёстой. Олон машин нэмэгдэж байна” гэв.

 


URL:

Сэтгэгдэл бичих