Шинэ сайд нам дамнасан бүлэглэлээс томилогдох уу?
ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг гардан түгээсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг огцрох өргөдлөө өгсөн нь У.Хүрэлсүхийн танхимд гарсан сайдын сул суудлын төлөөх марафоныг эхлүүллээ. МАН-ын УИХ дахь бүлэг ирэх долоо хоногт шинэ сайдын нэрийг тодруулах бололтой. Өнөөдрөөс сайдад нэр дэвшигчдийн нэр яригдаж эхлэв.
Одоогийн байдлаар ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Л.Элдэв-Очир нарын нэрс яригдаж байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сайдад нэр дэвшихээр лообби эхлүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам одоо яригдаж байгаа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас гадна улсын төсвөөс их хэмжээний мөнгө төсөвлүүлдэг Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангуудыг мэдэлдээ байлгадаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сан жил бүр мөн л хөнгөлөлттэй зээл тараадаг. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас дутахгүй хэмжээний зээл олгож байдаг сан юм.
Зээл түгээх эрх мэдэл өндөртэй энэ салбарт өөрийн хүнийг томилуулахын төлөө МАН-ын УИХ дахь 32, 33-ын бүлэг өрсөлдөж эхэлжээ. УИХ-ын гишүүн М.Энх-Амгалан аль ч бүлгээс дэмжлэг аваагүй. Л.Элдэв-Очир өөрийн саналаар нэрээ татсан. Бүлэг Өвөрхангайн Засаг даргаар олон жил ажилласан Д.Тогтохсүрэнг дэмжих магадлалтай гэсэн таамаг одоогийн байдлаар яригдаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Саранчимэг М.Энхболдын бүлгээс дэмжлэг авч ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшихээр санаархаж байгаа гэнэ. Засгийн газрын танхимд багтах эмэгтэйчүүдийн квотыг хөндөн сайдын суудал руу ойртож байгаа. Гэхдээ Д.Саранчимэгийг МАН-ын УИХ-ын дахь гишүүд дэмжихгүй гэсэн мессеж явж байна.
Д.Саранчимэг нь УИХ-ын гишүүн Д.Наранхүүгийн төрсөн эгч. Морь, газар хоёроор М.Энхболдтой нэр холбогддог Д.Наранхүүгийн эгчийг дэмжих нь нам дамжсан бүлэглэлийг дэмжсэн хэрэг болно гэж гишүүд үзэж байгаа бололтой. М.Энхболдын хувьд харин ХХААХҮ-ийн сайдын суудлыг энэ удаа алдахгүйг хичээж байгаа. МАН-ыг засгийн эрх барих тоолонд энэ яамыг Ж.Бадамжунай, Д.Сэргэлэн гээд түүний баруун гарын хүмүүс толгойлж байсан билээ.
У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулахдаа энэ яамыг Б.Батзоригт авч өгсөн. Тиймээс энэ удаа М.Энхболд тус яаманд өөрийн хүнээ тавих гэж үзнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Яг одоо ХХААХҮ-ийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр Д.Наранхүүгийн хүн алба залгуулж байгаа. Хэрвээ Д.Саранчимэг энэ яаманд очвол хавартаа тариа тарих нэрээр авч, намартаа цасанд даруулсан нэрээр үнэггүйддэг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө эгч, дүү хоёрын гарт төвлөрнө гэсэн хардлага бас явж байна.
С.СОНИН
https://updown.mn/62268.html
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
pastilla is uso
0fe2 at 40 mg is uk
is ato on line
9721 is release date
is professional wikipedi
05d6 being at is read