Монголын далбаатай онгоц Сингапурын далайд саатуулагджээ

Сингапурын “Шипинко” бараа хүргэлтийн компанийн эзэмшдэг “Бату Берханит” хөлөг онгоц Сентоса арлын орчим тус улсын эргийн хамгаалалтын албаныханд саатуулагджээ. Уг онгоц нь Монгол Улсын төрийн далбааг ашиглаж байсан төдийгүй Зүүн Өмнөд Азийн далайн хамтын нийгэмлэгийн холбоонд бүртгэлтэй байсан аж.

“Ресап” буюу далайн эргийн уг холбоонд “Бату Берханит” хөлөг онгоц өнгөрсөн онд бүртгэгдсэн гэнэ. Хөлөг онгоцны багийн таван гишүүн хулгайгаар хориотой бараа тээвэрлэж явсан талаар уг албаны төлөөлөгч мэдэгджээ. Мөн хулгайн тээвэрлэлтэй тэмцэх албаныханд тэднийг шилжүүлсэн гэнэ.

Олон улсын далайн байгууллага далайн тээврийн шаардлага биелүүлж буй байдал, хөлөг онгоцны аюулгүй байдлын түвшин, эрсдлийн хэмжээгээр нь дэлхийн орнуудыг үнэлсэн тайлангаа жил бүр танилцуулдаг. Үнэлгээг цагаан, хар, саарал хэмээн гурав ангилсан бөгөөд хамгийн муу үзүүлэлттэй орнуудыг оруулсан хар хэсэгт нь манай улс багтсан байна. Манай улс далайд гарцгүйн дээр өөрийн гэсэн хөлөг онгоцууд байхгүй. Гэвч өнгөрсөн 10 гаруй жилийн турш бусад улсуудад далбаагаа түрээслүүлжээ.

Далайд “асуудалгүй хэрэглэгдэх далбаа” (flag of conveneince) гэсэн ойлголт байдаг аж. Далайд гарцгүй улсууд төрийн далбаагаа бусдад ашиглуулахад анхаарах хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, нэр хүнд, тухайн хөлөг онгоцны чанар, мэргэжлийн хяналтад тэнцсэн байдал, хэдэн жил тээвэрлэлт хийсэн, боомтуудад бүртгэгдсэн намтар түүх, эздийнх нь хаяг гэх мэт олон үзүүлэлтийг харгалзан үзэж, нарийн чанд шалгуурт оруулсны дүнд далбаагаа түрээслүүлдэг байна.

Английн төрийн далбаа дэлхийд хамгийн нэр хүндтэй нь. Тус улсын далбаатай хөвж яваа онгоцыг тэр бүр “гадуурхаад” байдаггүй. Гэтэл ашиг орлого хөөцөлдөж, мөнгөө төлсөн л бол хэнд ч хамаагүй олгодог далбааг “асуудалгүй хэрэглэгдэх далбаа” хэмээдэг аж. Ийм төрлийн далбааны ашиглалтын татвар хямд, хурдан олгогддог, элдэв янзын татвар аваад байдаггүй. Либери, Гондурас, Тонга, Панам зэрэг хэдэн ядарсан орны далбаа ийм ангилалд багтдаг бөгөөд олон улсад адгийн муугийн жишээ болж эцэстээ ашиглах хүсэлтэд хамаарахаа больсон жишээ байдаг аж.

Өнгөрсөн жагсаалтад дайн, самууны хөлд нэрвэгдээд буй Ливи, Сири, Того, Хойд Солонгос манай улсын хамт “муу” ангилалд багтсан байна. Дашрамд дурьдахад “элит” ангилалд мөн л Англи, Швед, Франц, Япон зэрэг улсууд бичигджээ.

Албан бус мэдээгээр өнөөдөр Монголын далбаатай 200 гаруй хөлөг онгоц гадаад далайд хөвдөг байна. Далбааг Сингапурын “Мaritim Chan” компанитай манай талын хамтарсан “Мongolian Ship Registry Pte.Ltd” (Монголын хөлөг онгоцны бүртгэл) компани түрээслүүлдэг юм байна. Монголын талаас тэдэнтэй харилцдаг газар нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны харьяа Далайн захиргаа гэх бөгөөд даргаар нь Д.Галсандондог ажилладаг хэмээдэг. Хоёр талын хамтарсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компани Сингапурт төвтэй аж.

Далбаа түрээслүүлсэн 10 шахам жилийн хугацаанд манай улстай холбоотой хэд хэдэн асуудал үүсчээ.

2005 он. “Вгavery Falgon” хэмээх онгоц Папуа арлаас 15 мянган шоо метр ховор улаан модыг хууль бусаар тээвэрлэж яваад Индонезийн эргийн харуулд баривчлагдсан байдаг. Ингээд Жакарта хотын дээд шүүх Монголын далбаатай “Bravery Falgon” онгоцны эзэн Вьетнамын иргэнд хоёр жил хорих ял оноожээ.

2007 он. Монголын далбаатай ОХУ-ын “Фост” хөлөг онгоц Япон тэнгист живэв. Дараа нь шалгалтаар уг хөлөг 40 жил ашиглагдсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Монголын бүртгэлийн журмаар бол 30-аас дээш жил болсон хөлөгт далбаа олгох ёсгүй байжээ.

2008 он. Монголын далбаатай “Стрелец” хөлөг онгоцыг ОХУ-ын Находка хотын шүүхийн шийдвэрээр саатуулжээ. Хөлгийн эзэн нь багийн найман гишүүнд 2002 оноос хойш нийт 613 мянган рублийн цалинг олгоогүй байсныг Алс Дорнодын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага илрүүлж гомдол гаргасан нь энэ аж.

2009 он. Энэтхэгийн Парадип боомтод Монголын далбаатай “Вlack Rose” онгоц сүйрэв. Шинжээчид уг ослыг ашиглалтын хугацаа хэтэрсэн байх гэсэн таамгийг дэвшүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож байжээ.

Т.Батсугар

Эх сурвалж: “Нийгмийн толь”

Сингапурын “Шипинко” бараа хүргэлтийн компанийн эзэмшдэг “Бату Берханит” хөлөг онгоц Сентоса арлын орчим тус улсын эргийн хамгаалалтын албаныханд саатуулагджээ. Уг онгоц нь Монгол Улсын төрийн далбааг ашиглаж байсан төдийгүй Зүүн Өмнөд Азийн далайн хамтын нийгэмлэгийн холбоонд бүртгэлтэй байсан аж. “Ресап” буюу далайн эргийн уг холбоонд “Бату Берханит” хөлөг онгоц өнгөрсөн онд бүртгэгдсэн гэнэ. Хөлөг онгоцны багийн таван гишүүн хулгайгаар хориотой бараа тээвэрлэж явсан талаар уг албаны төлөөлөгч мэдэгджээ. Мөн хулгайн тээвэрлэлтэй тэмцэх албаныханд тэднийг шилжүүлсэн гэнэ.

Олон улсын далайн байгууллага далайн тээврийн шаардлага биелүүлж буй байдал, хөлөг онгоцны аюулгүй байдлын түвшин, эрсдлийн хэмжээгээр нь дэлхийн орнуудыг үнэлсэн тайлангаа жил бүр танилцуулдаг. Үнэлгээг цагаан, хар, саарал хэмээн гурав ангилсан бөгөөд хамгийн муу үзүүлэлттэй орнуудыг оруулсан хар хэсэгт нь манай улс багтсан байна. Манай улс далайд гарцгүйн дээр өөрийн гэсэн хөлөг онгоцууд байхгүй. Гэвч өнгөрсөн 10 гаруй жилийн турш бусад улсуудад далбаагаа түрээслүүлжээ.

Далайд “асуудалгүй хэрэглэгдэх далбаа” (flag of conveneince) гэсэн ойлголт байдаг аж. Далайд гарцгүй улсууд төрийн далбаагаа бусдад ашиглуулахад анхаарах хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, нэр хүнд, тухайн хөлөг онгоцны чанар, мэргэжлийн хяналтад тэнцсэн байдал, хэдэн жил тээвэрлэлт хийсэн, боомтуудад бүртгэгдсэн намтар түүх, эздийнх нь хаяг гэх мэт олон үзүүлэлтийг харгалзан үзэж, нарийн чанд шалгуурт оруулсны дүнд далбаагаа түрээслүүлдэг байна.

Английн төрийн далбаа дэлхийд хамгийн нэр хүндтэй нь. Тус улсын далбаатай хөвж яваа онгоцыг тэр бүр “гадуурхаад” байдаггүй. Гэтэл ашиг орлого хөөцөлдөж, мөнгөө төлсөн л бол хэнд ч хамаагүй олгодог далбааг “асуудалгүй хэрэглэгдэх далбаа” хэмээдэг аж. Ийм төрлийн далбааны ашиглалтын татвар хямд, хурдан олгогддог, элдэв янзын татвар аваад байдаггүй. Либери, Гондурас, Тонга, Панам зэрэг хэдэн ядарсан орны далбаа ийм ангилалд багтдаг бөгөөд олон улсад адгийн муугийн жишээ болж эцэстээ ашиглах хүсэлтэд хамаарахаа больсон жишээ байдаг аж.

Өнгөрсөн жагсаалтад дайн, самууны хөлд нэрвэгдээд буй Ливи, Сири, Того, Хойд Солонгос манай улсын хамт “муу” ангилалд багтсан байна. Дашрамд дурьдахад “элит” ангилалд мөн л Англи, Швед, Франц, Япон зэрэг улсууд бичигджээ.

Албан бус мэдээгээр өнөөдөр Монголын далбаатай 200 гаруй хөлөг онгоц гадаад далайд хөвдөг байна. Далбааг Сингапурын “Мaritim Chan” компанитай манай талын хамтарсан “Мongolian Ship Registry Pte.Ltd” (Монголын хөлөг онгоцны бүртгэл) компани түрээслүүлдэг юм байна. Монголын талаас тэдэнтэй харилцдаг газар нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны харьяа Далайн захиргаа гэх бөгөөд даргаар нь Д.Галсандондог ажилладаг хэмээдэг. Хоёр талын хамтарсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компани Сингапурт төвтэй аж.

Далбаа түрээслүүлсэн 10 шахам жилийн хугацаанд манай улстай холбоотой хэд хэдэн асуудал үүсчээ.

2005 он. “Вгavery Falgon” хэмээх онгоц Папуа арлаас 15 мянган шоо метр ховор улаан модыг хууль бусаар тээвэрлэж яваад Индонезийн эргийн харуулд баривчлагдсан байдаг. Ингээд Жакарта хотын дээд шүүх Монголын далбаатай “Bravery Falgon” онгоцны эзэн Вьетнамын иргэнд хоёр жил хорих ял оноожээ.

2007 он. Монголын далбаатай ОХУ-ын “Фост” хөлөг онгоц Япон тэнгист живэв. Дараа нь шалгалтаар уг хөлөг 40 жил ашиглагдсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Монголын бүртгэлийн журмаар бол 30-аас дээш жил болсон хөлөгт далбаа олгох ёсгүй байжээ.

2008 он. Монголын далбаатай “Стрелец” хөлөг онгоцыг ОХУ-ын Находка хотын шүүхийн шийдвэрээр саатуулжээ. Хөлгийн эзэн нь багийн найман гишүүнд 2002 оноос хойш нийт 613 мянган рублийн цалинг олгоогүй байсныг Алс Дорнодын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага илрүүлж гомдол гаргасан нь энэ аж.

2009 он. Энэтхэгийн Парадип боомтод Монголын далбаатай “Вlack Rose” онгоц сүйрэв. Шинжээчид уг ослыг ашиглалтын хугацаа хэтэрсэн байх гэсэн таамгийг дэвшүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож байжээ.

Бэлтгэсэн Т.БАТСУГАР


URL:

Сэтгэгдэл бичих