ХӨШИГНИЙ АРД ЯГ ЮУ БОЛОВ…
Утасны үзүүрээс нь хөвөөд “Үнэгний ав” -ын тухай товчхон дэлгэе. ЖДҮ-ийн дуулиан анх юунаас эхэлсэн бэ гэдэг нь их сонин санагдана. Тэр нэг бороотой өдөр тэвэр дүүрэн цаас барьсан Ч.Хүрэлбаатар Хүүкийн арын өрөөнд орж ирснээр эхлэв. ЖДҮ-ийн зээлээр хүний өөрийн нам нийлээд нийтдээ 380 тэрбум юүлэгдсэнээс 200 гаруй нь найдваргүй сохорсон тухай чих дэлссэнээс өнөөдрийн шуугиан өрнөжээ. Ч.Хүрэлбаатарт ч хов зөөх учир бий. Мань хүнийг ХХААХҮ яаманд олигтой мөнгө төсөвлөсөнгүй гэж Б.Батзориг бараг зодчих нь холгүй цохлоод байсан юм. Харин ХҮҮК-д Миегийн сайд нарыг ээлжлэн өшиглөх далд санаа байсан нь дамжиггүйэ. Түүнчлэн намын нөхөд нь үгэнд орохгүй салааных нь завсраар сугараад байгааг өмнө нь би бичиж байв. Ард иргэд Сүхбаатарын талбай дээр хүн дүүжлүүлэхийг харах гэж ам асуугаад байдаг. Амь насаа хайрлахгүй гэсэндээ ХҮҮК бантан намын хулгайчуудаа булшинд хийчих санаатай нойргүй хоноод байдаг. Ингээд яалтчгүй сценари эхлэв.
Зохиол сэдэвгүйгээр өрнөдгүйн адил сэдэв хайгдаж эхлэв. Сэдэв олохын тулд ХҮҮК 10 сарын 10-ны өдөр ЖДҮ-д шалгалт оруулах даалгаврыг сангийн яаманд өгсөн байсан нь булавч бултайна гэгчээр ЗГ-ын тэмдэглэл дээрээс илрээтхэв. Ч.Хүрлээ дуртайяа шалгалт хийж бүх компанийн нэрсийг аваад ХҮҮК-д өөрт нь өгсөн байгаам. ХҮҮК тагнуулаа ашиглан компани болгоны цаана далдарах эзэн холбогдогчдыг нэг нэгээр нь шүүлгээд Б.Батзоригоос эхлэн дэлгэж эхэлсэн хэрэг л дээ. Үүнийг нь нуухын тулд ХҮҮК-ийн бацаанууд АТГ-аас зохион байгуулж байна гэж сэтгүүлчдэд боов өмхүүлтэл Энхжаргал сандран Миеэрүү гадаадаас утас цохиж би ийм юм хийгээгүй гэж уйлагнах нь тэр. Б.Батзориг бас яаж зүгээр бөгсөө ухуулж суухав хариуд нь Ж.Энхбаяр Н.Учрал гээд дэлбэлж гарав. Харин энэ үед сценари ойлгоогүй АН-ын хөлдүүнүүд сагсалзаж орж ирээд өөрсдийнхөө төчнөөн тэрбумын ноонуудыг бас дэлгүүлчхэв. Зохиол төлөвлөснийхөө дагуу ид өрнөлөө. Аа гэхдээ мань хүн нэг зүйлийг бас тооцсон байгаа юм. Өөрийн НАМаа таавчикаар бяцалж эхэлсэнд хэн дуртай байхав. Нэг өглөө бүгд кнопдоод л өөрийг нь огцоруулах нь ойлгомжтой шүү дээ. Тийм учир том бамбай тэгнэж зогсох учиртай юм. Тэр том бамбай нь хоёр гараа занхайлгаад ороод ирэв. Ноён Женко. Хулгар чихт тараана нураана гээд л ороод ирэв. Мань хүнд хэд хэдэн ашиг сонирхол бий. УИХ-г тараана хэмээвээс өөрийн ганц ноёрхлыг бүрдүүлэх хүсэл. Хүрэлсүхэд энэ удаа туслаад зөрүүлэн Хүрэлбаатараар төсвөө нэмэгдүүлэх барьц. Гүэ нээрээ л Хүрэлбаатар шүдээ зуусаар Женкогийн төсвөөс хасаж орхиж. Бас Женко ч Миеэг боломж олдсон дээр нь өшиглөөд байхгүй юм бол хэзээ мань хүн АТГ, шүүх, прокурорыг атгах билээ. Ингээд кино шууд төгсөх шатруу шуурхайлав. Харин энд нэг тэнэг гэрэл цохилт болсон нь Н.Учрал юм. ХҮҮК-ийн бацаанууд Н.Учралтай салдаганах дуртай тул хундаганы ард саймширхаад кино яаж төгсөхийг хэлчихэж л дээ. Тэгэнгүүт мань хүн амиатчихгүй юу. Тэртээ тэргүй бүгдийг төлүүлж дуусахыг мэдсэн тэр уснаас хуурай гарахын тулд мөнгөө буцааж шилжүүлчихээд гадаадруу зугтчих нь тэр.
Ингээд банхар Батзориг маань япон маягаар бөхийж, бамбай Еөк маань ард түмнээс оноо авч, байлдсан хэдэн сэтгүүлчид 5 төгрөгөөр гэдсээ тосолж дуусах шив.
Яамайдаа ХҮҮК одоо л нэг гэртээ хоолой засах чинээний бяртай болж байх шиг. Гэхдээ чамд бүгдийг нь цаазалж дуусахад нас чинь ч хүрэхгүй, сэтгэл чинь ч дийлэхгүй ээ.
Эцэст нь би ВАНГА шиг хэлье…
Одоо дараагийн өшиглүүлэх хүн нь ХОТЫН ДАРГА шүү. СУ маань боовоо ч бодсон боорцогоо ч санасан цацагдах бичлэгнээсээ түрүүлээд өөрөө өөртөө мааниа уншсан нь дээр байх шүү…
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
САЙХАН БИЧИЖ ДААНЧ ХҮН УНШИХГҮЙ НЬ ТИЙМ ЮМ