Герман улс Африкийн орнуудад санхүүжилт олгоно

5bd974a2c9587БЕРЛИН. /Anadolu/. Герман улс Африк тивийн орнуудын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нэг тэрбум евро буюу 1.14 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон тухай тус улсын Канцлер Ангела Меркель мягмар гарагт мэдэгдсэн байна.

 

А.Меркель уг мэдэгдлээ Берлинд болсон “Их-20 ба Африк” бага хурлын үеэр хийсэн юм. “Бид Герман болон Африкийн жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор энэхүү санхүүжилтийг олгож байгаа юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглээд, тэдгээр орнуудад шууд хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлэхийг түнш орнууддаа уриалсан ажээ.

 

 

Германы канцлерын даргалан явуулсан энэхүү бага хуралд Бенин, Кот-д’Ивуар, Египет, Эфиоп, Гана, Гвиней, Марокко, Руанда, Сенегал, Өмнөд Африк, Того болон Тунисын өндөр дээд түвшний төлөөлөгчид оролцсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих