Криштиану Роналду “Реал”-ыг орхисондоо гурван хүнийг буруутгажээ

news_76554_1Криштиану Роналду Испанийн Ла лигийн Мадридын “Реал”-аас Италин “Сери А” лигийн “Ювентус” багт шилжих болсондоо гурван хүнийг буруутгасан тухай “Football Espana” уламжилжээ.

“Гол буруутан” нь 33 настай Португалийн алдарт хөлбөмбөгчинтэй шинэчилсэн гэрээ хийхээс татгалзсан “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перес гэнэ. Түүнчлэн Зинедин Зиданы оронд дөнгөж томилогдоод байсан шинэхэн дасгалжуулагч Хулен Лопетеги, багийн ахлагч Серхио Рамос нар Флорентино Пересийг ятган гол одоо авч үлдэх ямар ч арга хэмжээ аваагүй аж.

Б.Туг


URL:

Сэтгэгдэл бичих